Домог түүхт Халхын голоо бид мартахгүй
Дорнын хөх уудам талаа бид мартахгүй
Домгийн цэнхэр Далай ээжээ бид мартахгүй
Дэлхийд цуутай нутгаан бид мартахгүй ээ
Зэрэглээ татсан толгодоо бид мартахгүй
Зээрийн сүрэг хотолсон Мэнэнгийн талаа бид мартахгүй
Зөөлөн илбэх хээрийн салхиа бид мартахгүй
Зүүдэнд уяатай сайхан нутгаан бид мартахгүй ээ
Сүрлэг хайрхан Вангийн Цагаан Уулаа бид мартахгүй
Сүүмэлзэн харагдах Сангийн далайгаа бид мартахгүй
Намартаа буцах нүүдлийн шувуудийг бид мартахгүй
Наран ургах тал нутгаан бид мартахгүй ээ…
Г. Алтанцэцэг 2015.08.26
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11469
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих