Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Дорнод аймагт орших Монголын хамгийн нам дор цэг Хөх нуурт сүүлийн жилүүдэд хэт ихсэж байгаа "шаамий” хэмээх хорхойн хэмжээг тодорхойлох, судалгааны ажлын үндсэн зарчим, нуурын экологид нөлөөлөх хүчин зүйлийг судлах баг Чойбалсан суманд ажиллажээ.
Уг хорхой нь загасны өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлж байж болзошгүй хэмээн үзжээ.
Шаамий хорхой хэт өссөнөөс хөдөлгөөн муутай том загасны биед шимэгчлэн наалдаж сэрвээн тус газрыг ихээр идэж гэмтээдэг, загасны түрсийг идэж байгаа нь нуурын эко системийг алдагдуулах аюултай юм байна. Нутгийн иргэд торонд орсон загасыг хэд хоног эргэлгүй орхихоор ясыг нь гартал идчихдэг, өвөл нуурын усыг цооноглон үхэр услахаар ам, хамарт нь наалдан гэмтээж шархлуулдаг хэмээн ярьжээ.
Дараа жил байгаль орчины нарийвчилсан үнэлгээ хийгдэж, энэхүү судалгааны ажлыг үргэлжлүүлэх эсэх талаар гэрээ хэлэлцээр хийгдэх юм байна. Урьдчилсан байдаар нуурын ургамал, загасанд сөрөг нөлөөгүй аргаар энэхүү судалгааны ажлыг явуулах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Н.Буянжаргал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
© 2014-2021 Дорнод нутгийн мэдээ, Вэб сайтыг "ВИП НЬЮС" ПИ АР групп Хөгжүүлэгч: Aureola
Сэтгэгдэл бичих