Мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улс 2015 оны эхний
хагас жилд 70.6 толгой малтай болсон байна. Улсын хэмжээнд мал төхөөрөх,
эхлэн боловсруулах 42 үйлдвэр, хиам, нөөшилсөн бүтээгдэхүүний 145,
хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний 21 үйлдвэр байна.
Манай
улс ОХУ, БНХАУ, Япон, Казахстан, Вьетнам болон Арабын улсуудтай мал
эмнэлгийн салбарт хамтран ажиллаж, малын гаралтай бүтээгдэхүүн
экспортлох, импортлох үеийн хорио цээрийн нөхцөлүүдийг харилцан
тохиролцон гэрээ хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Үүний үр дүнд
БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын бүртгэл,
гэрчилгээжүүлэлтийн газраас Монголын мал төхөөрөх, мах, махан
бүтээгдэхүүн боловсруулах 5 үйлдвэрт экспортын зөвшөөрөл олгожээ.
2015-2016
онд дотоодын хэрэгцээнд 10.4 сая, экспортод 5.6 сая толгой малын мах
бэлтгэхээр төлөвлөжээ. Экспортод гаргахаар төлөвлөсөн мах 126.3 мянган
тонн болж байгаа юм.
Г.Уянга
Эх сурвалж: olloo.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11483
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих