Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн зүгээс интернет хэрэглэгчдийг хувийн мэдээллээ хамгаалахын тулд 3 зүйлийг хийх ёстой гэжээ. Үүнд:
- хэцүү нэвтрэх үг үүсгэх
- хоёр нөхцөлт нэвтрэлтийг хэрэглэх /"two-factor authentication”/
- мастер нэвтрэх үгээ үргэлж сольж байх
Дээр дурдсан 3 зүйлийг тус бүрт нь товч авч үзэе.
Хэцүү нэвтрэх үг: Олон төрлийн тэмдэгттэй, урт буюу 8-12 тэмдэгтээс багагүй байх нэвтрэх үгийг ойлгоно.
Хоёр нөхцөлт нэвтрэлт: "Нэвтрэх үгийн зохицуулагч”-ийнхан зөв хүнд нь код илгээх бөгөөд тухайн кодыг авсаны дараа данс руугаа нэвтрэхийг ойлгоно. Энэ арга нь хурууны хээгээр танихтай адил бичвэр бүхий зурвас /мессеж/, биометрик хэлбэртэй байж болно.
Мастер нэвтрэх үг: Энэ нь хакерийн халдлагад өртөхгүй 100 хувийн баталгаатай вэб сайт гэж байдаггүйтэй холбоотой. Тодруулбал, компаниуд үргэлж шифрлэлтийн шинэ төрлүүд бий болгодог ч түүнийг тодорхой хугацааны дараа "учрыг нь олох” хакерууд ямагт байдаг. Тиймээс хэрэглэгчид нэвтрэх үгээ шинэчилж байх нь хамгийн сайн туршлага болж байна. Мэргэжилтнүүд таныг 3-6 сар тутамд нэвтрэх үгээ сольж байхыг зөвлөж байна.
Та нэвтрэх үгээ нэг жилээс ч дээш хугацаанд солиогүй юм биш биз?
"Abc17” мэдээллийн агентлагт оролцсон мэргэжилтнүүдийн ярьснаар, нэвтрэх үгийн зохицуулагч бол хакеруудын "сонирхол”-ыг ямагт татдаг хэдий ч энэ нь нэвтрэх үгээ хувийн компьютерт сануулах, цаасан дээр бичих, толгойдоо хадгалахаас илүү аюулгүй хэвээр байсаар байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих