"Хүсэл зорилгоо нэгтгэе”, "Хохирогчдын холбоо”, "Иргэний шударга шүүх” ТББ-аас Өршөөлийн хууль үр дүнтэй хэрэгжихгүй байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэд хаалттай батлагдсан Өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхлээд удаагүй байгаа ч хохирол барагдуулах тал дээр анхаарах хэрэгтэй байгааг мэдэгдсэн юм. Энэ үеэр Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт "Eagle телевиз "Дөрвөн өдрийн турш 360 сая төгрөгийн төлбөртэйгээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх
А.Гансүхийн хэргийг таслан шийдвэрлэх шүүх хурлыг шууд дамжуулсан нь хэт туйлширч, нэг талыг баримталж байна. Шүүх иргэдийг алагчилж үзэж, улс төрчдийн нөлөөнд автаж байна. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хэрэг маргааныг хэвлэл мэдээллээр шууд дамжуулж болдог мөртлөө жирийн иргэдийн хэргийг хаалттай хийх нь шударга бус. Энэ үйл явдал нь үндсэн хуулийн зөрчиж байна” гэсэн юм.
Эх сурвалж: "Монголын үнэн” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих