Шарын шашны тэргүүн Далай лам гэж хэн болохыг мэдэхгүй хүн Монгол хүн
ховор боловч Далай лам хэмээх цол чухам хэдийд болсон. Төвдийн 14
хувилгааны талаар сонсож дуулаагүй хүн байж болох юм. Энэрлийн эх бурхан
Жанрайсэгийн хойт дүр-Далай ламын хамгийн анхны дүрийг Зонховын шавь
Гэндүндүб хэмээн тэмдэглэсэн байдаг ч Гэндүндүбийн үед "Далай лам" цол
хараахан бий болоогүй байжээ. Чингисийн 17 дахь үе Түмэдийн Алтан хан
1577 онд Төвдөөс шар малгайтны шашныг дэлгэрүүлэх зорилгоор шашны
тэргүүн Содномжамцыг /1543-1589/ Хөх хотод урин залахдаа анх түүнд Далай
лам цол хайрлажээ. Улмаар "Далай лам" цол нь Төвдийн шашны тэргүүнд
тодорсон хувилгаан бүрийг өргөмжилдөг албан ёсны цол болон уламжлагдсан.
Хамаг амьтныг хамгаалах сахилтай Энэрлийн бурхан Жанрайсэгийн хойт
дүрийг тодруулахад нарийн зурхайн аргад тулгуурлан гойд няхуур шинжиж,
олон сорилын эцэст хойд дүрээ Далай ламд өргөмжлөн арслант ширээнд
суулгах ийм ёслолыг үйлдэж үнэнхүү сэтгэлээр сүжиглэн биширдэг.
1. ДАЛАЙ ЛАМ ГЭНЛҮНЛҮБ
7-р
жарны цагаагчин хонин жил /1391/ Зангийн Сажагийн Шовдод гэдэг газар
төрсен. 20 настайдаа Зонховыг шүтэж шавиар орсон. 1447 онд Дашлхүмбэ
хийдийг бариулж, шашны гол сургуульд Цаннид дацанг нээв. Гэндүндүб 5
боть зохиол бичсэн бөгөөд 8-р жарны хөх морин жил /1474/ Дашлхүмбэ
хийдэд таалал төгсчээ.
2. ЛАЛАЙ ЛАМ ГЭНЛҮНЖАМи
8-р жарны
улаан бичин жил /1476/ Зангийн Данаголд төрсөн. 11 насандаа сахил хүртэн
хуврага болж, Дашлхүмбэ, Бэрээнвэн зэрэг хийдэд шавилан сууж шашны
ухаанд төгс суралцах хүсэлдээ хөтлөгдөн Төвдөөр удаан хугацааны турш
мөргөл үйлджээ. Эрдэм мэдлэгээр олонд алдаршсан 2-р далай лам Гэндүнжамц
9-р жарны хар бар жил /1542/ нас нөгчжээ.
3, ДАЛАЙ ЛАМ СОАНОМЖАМЦ
9-р
жарны харагчин туулай жил /1543/ дээд Төвдийн Лүнд төрсөн. 3-р лалай
лам Монголд шарын шашныг дэлгэрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Бөө
мөргөлийг брхин шарын шашныг авах болсон их ёслол дээр Алтан хан
Содномжамцыг бүх шашны толгойлгогч хэмээн өргөмжилж "Оройн дээд очир
дарь Далай лам цол өргөсөн. Содномжамц Алтан хантай холбоо тогтоож
байсан явдал санамсаргүй хэрэг биш байв. 10-р жарны шар хулгана жил
/1588/ 3-р далай лам Содномжамц таалал төгсчээ.
4. ДАЛАЙ ЛАМ ЁНАОНЖАМУ
10-р
жарны шарагчин үхэр жил /1589/ Монголд төржээ. 3-р цапай лам Содномжамц
Монголд нас барсан явдал түүний хойт дүрд Монгол үндэстний нэгэн
тодроход түлхэц болсон. Алтан ханы ач, Сүмэр дайчин хунтайжийн хүү
Ёндонжамцыг "евдийн нөлөө бүхий мэргэн төлөгчид далай ламын хойт дүрээр
тодруулсан. Монголчууд Ёндонжамцыг нас бага хэмээн цааргалан,
нөлөөтэйгөөр Монголд шарын шашныг дэлгэрүүлэхэд түүний нөлөөг харгалзан
Төвд рүү явуулахаас түтгэлзсээр 1604 онд 15 нас хүрэхэд нь алс холын аян
замд үджээ. Ёндонжамц Төвдөд очсоны дараа Бэрээвэн хийдийн тэргүүн
хамбаар өргөмжлөв. 4-р далай лам 10-р жарны улаан луу жил /1616/ нас
сүүдэр 28 зооглох ахуйд Сэра хийдэд насан өөд болжээ.
5. ДАЛАЙ ЛАМ АГВААНЛУВСАНЖАМЦ
10-р
жарны улаагчин могой жил /1617/ Жонжад төржээ. Лувсанжамц анх зургаан
настайгаасаа дөрөвдүгээр банчин дамжаа барьсан. Төвдөд шар болон улааны
шашны тэмцэл ширүүсч, улааны шашинтны эсрэг тэмцэлдээ Ойрадуудыг
түшиглэж Далай ламын хүсэлтээр Ойрадын Гүш хааны цэрэг Төвдөд улааны
шашинтныг дарсны дараа 1642 онд 5-р далай Агваанлувсанжамц төр шашиныг
хослон барих болсныг зарлан тунхаглажээ. Төвдүүд 5-р Далай лам
Агваанлувсанжамцыг Төвдийн түүхэнд маш их зүйл хийсэн төрийн зүтгэлтэн,
номын их багш хэмээн бишрэн хүндэтгэсээр иржээ. Тэрээр 25 боть зохиол
бичсэн байна. 5-р далай лам 11-р жарны хар нохой жил /1682/ Будалин
ордонд таалал төгсчээ.
6, ДАЛАЙ ЛАМ ЦАЯНЖАМЦ
11-р жарны харагчин гахай жил /1683/ Хамын Лимэнд мэндэлжээ. 5-р Далай лам Агваанлувсанжамцын шавь, Төвдийн хэрэг явдалд чухал үүрэг гүйцэтгэж байсан шашин болон улс төрийн чамгүй боловсролтой Дэсэр Санжаажамц Төвдийн тусгаартогтнолыгхамгаалах, мөнэрхмэдлээхадгалахзорилгоор 5-р Далай лам Агваанлувсанжамцыг нас нөгцсөнийг 10 гаруй жил нууцлан , түүний өмнөөс шашин төрийн хэргийг явуулж байх хугацаандаа Цаянжамцыг олж тусгайд нь хүмүүжүүлсээр 1697 онд 15 настайд нь 6-р Далай ламаар тодруулсан Цаянжамц Далай ламуудаас хуврага ёсонд бүрэн ороогүй цорын ганц тэргүүн. Тэрээр яруу найргийг ихэд сонирхон оролдож, түүний бүтээлд өвөрмөц хэмнэл бүхий утга уянга, хайр сэтгэлийн шүлэг зонхилдог, Цаянжамцын амьдралын сүүлийн хэсэг ихэд бүрхэг, олон янзаар бичиж үлдээсэн байдаг.
7. ДАЛАЙ ЛАМ ГАЛСАНЖАМЦ
13-ржарны
шархулгана жил /1708/Хамын Литэнд мэндэлжээ. Тэрээр төрийн хэрэг
ялангуяа дотоодын үймээн самууныг дарахад биечлэн оролцож байв. Мэдлэг
боловсролоороо олонд хүндтэй байсан ба багагүй байдаг. 12-р жарны бар
жил /1758/ Буддын оронд өөд болжээ.
8. ДАЛАЙ ЛАМ ЖАМБАЛЖАМЦ
13-р
жарны шар бар жил /1758/ доод Төвдийн Товжил Хайриган гэдэг газар
төрсөн. 1781 онд Манжийн хаанаас "Алтан тамга" хүртсэн ба түүний эх 3-р
Банчинбогдтой садан төрөл байжээ. 8-р Далай лам 13-р жарны хөх хулгана
жил /1804/ Будалинд таалал төгсчээ.
9. ДАЛАЙ ЛАМ ЛҮГДЭНЖАМЦ
13-р
жарны хөхөгчин үхэр жил /1805/ Хамын Башцюк хэмээх газар төрж, 14-р
жарны улаан хулгана жил /1816/ Будалинд тэрээр дөнгөж 11 насандаа өөд
болжээ.
10. ДАЛАЙ ЛАМ ЧҮЛТЭМЖАМЦ
9-р Далай ламыг өөд болсон жил Хамын Литэнд төржээ. 14-р жарны улаагчин тахиа жил /1837/ ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
11. ДАЛАЙ ЛАМ ХАЙДАВЖАМЦ
14-р
жарны шар нохой жил /1838/ Гада хэмээх газар төрж, мөн залуудаа /18
насандаа/ 14 жарны харагчин туулай жил /1855/ онд Будаменд нас нөгчив.
12, ДАЛАЙ ЛАМ ПЭРЭНЛЭЙЖАМЦ
14-р
жарны улаан луу жил /1856/ онд төрөөд 20 нас хүрэхгүй 1857 онд Будаменд
урьдах гурван Далай ламын адил эргэлзээтэйгээр нас нөгчив.
13. ДАЛАЙ ЛАМ ТҮВДЭНЖАМЦ
15-р
жарны улаан хулгана жил /1876/ Төвдийн зүүн өмнөд хэсэгт төрсөн. Тухайн
үед Манж Чин улсын Төвд дахь нөлөө суларч, Ангилчуудын санаархал улам
хүчтэй болж байсан нөхцөл байдалд Төвдийн шашны тэргүүн 13-р Далай лам
шашнаасаа улс төрийн үйл ажиллагаанд илүү идэвхитэй оролцож байв.
Түвдэнжамц Монголд ирсэн хоёрдахь Далай лам ба Их хүрээнд байхдаа /1904
оны 10-р сараас 1906 оны 4-р сар/ Богд гэгээн Жавзундамбатай хэд хэдэн
удаа нууцаар уулзжээ. 1913 оны 1-р сарын 11-нд Кунлуньд Монгол Төвдийн
харилцаа хоёр талын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн найрамдлын гэрээ
байгуулагджээ. Төвдийн шашны тэргүүн, төрийн зүтгэлтэн 13-р Далай лам
Түвдэнжамц 14-р жарны харагчин тахиа жил /1933/ Будалин ордонд насан өөд
болжээ.
14, ДАЛАЙ ЛАМ ДАНЗАНЖАМЦ
16-р жарны
хөхөгчин гахай жил /1935/ 7-р сарын 6-нд Төвдийн зүүн хойд хэсэгт Таггер
хэмээх газар жирийн малчны гэрт төржээ. Данзанжамыг 4 насанд нь Далай
ламын арьсан ширээнд залж өргөмжилсөн. 14-р далай лам 12 наснаас ном
хаялцах сургууль эхэлж, гэвшийн дамжаа барьж, лхаарамба цол хүртжээ.
Тэрээр хорь орчим зохиол бичсэн их номын хүн төдийгүй улс төрийн
томоохон зүтгэлтэн. 1959 оны 3-р сард Төвдөд гарсан зэвсэгт бослогын
үеэр 100 мянгаад Төвдүүдийн хамт Энэтхэгт дүрвэн гарч Драмсалад суух
болсноос хойш улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Төвдийн
тусгаар тогтнолын асуудлыг байнга хөндөн тавьсаар иржээ.
"МОНГОЛЧУУД"
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих