Яг одоо Матад сумын Эрдээнбадрах багийн Лагийн хоолой гэдэг газар түймэртэй байна. Энэ газар нь сумын төвөөс зүүн урагш 100 гаруй км-т оршдог байна. Өчигдөр оройноос асч эхэлсэн түймрийн газарт Матад сумаас орон нутгийн 7 иргэн, 1 автомашин, "Дачин Тамсаг” 19 дүгээр талбайгаас 13 ажилтан, 3 автомашин, Сүхбаатар аямгийн Эрдэнэцагаан сумын Хилийн 6 дугаар заставаас 10 албан хаагч, 2 автомашин, нийт 30 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 03:40 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн бямба гарагат Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн "Бор овоот” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Уг түймрийг Дорнод, Сүхбаатар аймгуудын Онцгой байдлын газрын албан хаагч, орон нутгийн иргэд нийлсэн 68 хүн ажиллаж орой нь унтраасан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11494
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих