Дорнод аймагт төдийгүй Сүхбаатар аймгийг цахилгаан эрчим хүчээр хангадаг ДБЭХС-ТӨХК өвөлжилтийн бэлтгэлээ 95,3 хувьтай хангаад байна. Энэ нь өвөлд бэлэн гэсэн үг юм. Эхний ээлжинд өнөөдөртөө багтаан аймгийн төвийн хэрэглэгчиддээ халаалтыг нь өгнө. Одоогоор тус компани 3 зуух, 3 машин ажиллаж ажлын дээд ачаалал 22,4 МВт эрчим хүч үйлдвэрлэж байна. Станцын 2015 оны засвар үйлчилгээ энэ сардаа багтаж дуусах гэнэ.
"Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааны 41,0 хувийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, 39,0 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшдэг юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11496
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих