Монгол түмний их шүтээн Жигважаджов Жанрайсиг бурханыг Дорнод Монголын их талд буюу Халхгол сум, үнэн Сүжигт Илдэн вангийн хошууны нутагт олноо То ван хэмээн алдаршсан, төр нийгмийн зүтгэлтэн аж ахуй эдийн засгийн шинэтгэгч үзэлтэн Бат-Очирын Тогтохтөр ван 1859-1864 онуудад цогцлоон бүтээсэн түүхтэй. Газарт хэвтээ хэлбэрээр бүтээгдсэн дэлхийн хамгийн том энэхүү бурхан нь найман аюулаас хамгаалах ид шидтэй хэмээн Монголчууд сүсэглэдэг. Энэ бичин жил ган зудын аюул нүүрлэх нигууртай гэсэн зурхайн буулттай тул аймгийн Данригданжаалин хийдээс тахих саналыг аймгийн удирдлагуудад хүргүүлжээ. Ган зудтай жил уг бурхныг тахиж байсан олон тохиолдол байдаг. Иймээс түүх уламжлалаа хүндэтгэн, төр нь шашнаа дээдлэн намрын дунд сарын шинийн 16-нд буюу аргын тооллын 29-нд аравнай өргөн тахихаар бэлтгэл ажил хийгдэж байна.
www.dnews.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11497
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих