Монгол улсын Их хурлаас 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу наадмын өмнөх өдөр Халхгол сумын нутагт 500000 га газар хамарсан ХАА-н чөлөөт бүс байгуулах тухай 75 дугаар тогтоолыг батлан гаргахдаа орон нутгий иргэдийн саналыг огт аваагүй, уг нутагт чөлөөт бүс байгуулснаар үүдэн гарч болох байгаль экологи, нийгэм эдийн засаг, хуульэрх зүй, улс төрийн эерэг болон сөрөг нөлөөлөл, ирээдүйд үүсэх ноцтой үр дагаварыг тооцсон тооцоо судалгааг хийлгүйгээр яарч сандарсан, болчимгүй, хөнгөн хуумгай шийдвэр гаргалаа гэж Халхгол хамгаалах хөдөлгөөний гишүүд бид үзэж эрс шийдвэртэй эсэргүүцэж байна. УИХ-ын энэхүү шийдвэр нь Монгол улсын нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдал, үндэстний оршин тогтнох эрх ашигт харштлж болзошгүй, Халхголын бүс нутгийн байгаль орчинд сөрөг нөлөөлөхийн хамт эдийн засгийн үр ашиггүй, зөвхөн гадаадынхны барьцаанд орж гар хөл болсон цөөн хэдэн олигархийн эрх ашигт нийцүүлэн гаргасан шийдвэр байж болзошгүй талаарх эрдэмтэн мэргэд, судлаачид, олон нийтийн болгоомжлолыг бид бүрнээ хуваалцаж байна.
Цагааннуур, Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа жигдрээгүй, чөлөөт бүс байгуулан үр шимийг нь хүртэх туршлага огт байхгүй өнгөөгийн нөхцөлд нутаг дэвсгэрийнхээ томоохон хэсэг болох 500,000 га газар нутгийг ХАА-н чөлөөт бүс нэрээр өөрийн иргэдээсээ тусгаарлахыг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ үүгээр мэдэгдэж өвөг дээдсийн халуун амь бүлээн цусаараа хамгаалж ирсэн Халхгол нутгаа хамгаалах хөдөлгөөнд нэгдэхийг Монгол улсын нийт иргэд, ард түмэндээ уриалж байна.
ХАЛХГОЛ ХАМГААЛАХ ХӨДӨЛГӨӨН
Утас-9958578, 99589154,
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11530
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих