Олон нийтийн дунд ихээхэн маргаан дагуулж байсан ОХУ-ын цагдаагийн дүрэмт хувцас эцсийн эцэст шинэчлэгдэх болжээ. Эмэгтэй цагдаа нарын хувьд яригдаж байсан энэ асуудалд тус улсын Дотоод явдлын яамнаас цэг тавьж, богино банзал, бусад хувцас хэрэглэлийн загварыг "хүний нүд орой дээр нь гаргахааргүй” болгох шийдвэр гаргасныг Moscow Times хэвлэл мэдээлж байна.
"Албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн ажилтнууд юуны өмнө дүрэмт хувцас, хэв журам сахиулах үүрэг хариуцлагаараа хүний нүдэнд илүү тусдаг. Тиймээс цэвэр цэмцгэр, дүрмийн дагуу хувцаслах ёстой. Гэвч цагдаагийн офицерууд энэ үүрэг хариуцлагаа орхигдуулсан жишээ баримт олон байна. Тиймээс тасаг хэлтсийн дарга нар ажилтнуудынхаа хэв журам, хувцаслалтад онцгой анхаарах шаардлагтай байна" хэмээн Дотоод явдлын яамны сайдын орлогч Сергей Герасимов Оросын "Известия” сонинд ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ.
"The Moscow Times” сонинд тэмдэглэснээр, Оросын цагдаагийн эмэгтэй албан хаагчид банзалынхаа хормойг улам бүр богиносгох болсон бол эрэгтэй офицерууд цамцныхаа ханцуйг тайрах болсон сөрөг үзэгдэл газар авчээ. Тиймээс Дотоод явдлын яамнаас цагдаагийн ажилтнуудын дүрэмт хувцсанд өдөр бүр үзлэг хийх шийдвэр гаргаад байгаа аж.
Дунд сургуулийн хүүхдүүдэд ёс заншилын тухай хичээл ордог шиг юм болох нь л дээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих