Энэ жил Их Британид дулаахан, чийглэг зун болсон учраас аалзнуудын тоо хэмжээ урьд байгаагүй ихээр нэмэгдсэн гэнэ. Дээр нь аалзнуудын биеийн хэмжээ мэдэгдэхүйц томорсон аж. Өдгөө 7,5 сантиметр урттай шавьжнууд англичуудын орон гэрт эзэн суужээ. Тэд байшингийн доод хонгил, угаалгын өрөө болон унтлагын өрөөнүүдэд үй олноороо үржих болов.
"Орон байр булаан эзлэгч” гэж нэрлэгдсэн Eratigena atrica төрлийн аалзнууд дэлхийд хамгийн хурдтайд тооцогддог юм. Тэд нэг секундэд 30 сантиметр зайг туулдаг.
Глостерын их сургуулийн профессор Адам Харт энэ жил Их Британид аалзны улирлын оргил үе аравдугаар сарын дунд хүртэл үргэлжилнэ гэж айлгажээ. Гэрийн аалзнууд ердөө хоёрхон жилийн дотор ийм том хэмжээтэй болдог аж. Дээр нь тэд хоол, ундгүй хэдэн сар амьдрах чадвартай гэнэ. Эмэгчингүүд нь арван өндөг гаргадаг бөгөөд тус бүрт нь 40-60 авгалдай боловсордог байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11550
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих