Ургац хураалт 30 гаруй хувьтай байна гэж албаныхан мэдэгдлээ. Энэ онд улсын хэмжээнд нийтдээ 512 мянган га-д тариалалт хийжээ. Урьдчилсан балансаар, 265 мянган тонн үр тариа, үүнээс 252 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 549 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 186 мянган тонн буудай нийлүүлэх төлөв гарсан байна.
Төмс, хүнсний ногооны хураалт наймдугаар сарын 25-наас, үр тарианы хураалт есдүгээр сарын 8-наас эхэлсэн, цаг агаарын байдалтай холбоотойгоор үр тарианы хураалт бүрэн жигдэрч чадаагүй байна гэж Хүнс хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун ярилаа.
Өнөөдрийн байдлаар, ургац хураалтад нийтдээ 1123 комбайн, 599 жатка, 826 үтрэмийн техник, 463 төмс, хүнсний ногоо хураах техник ашиглаж байгаагаас гадна, 1100 гаруй цэргийн алба хаагч 650 оюутан залуучууд гэрээгээр ажиллаж байгаа юм байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11553
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих