Монголын дүрслэх урлаг дизайн технологийн холбоо, Дэлхийн зургийн спортын холбоо, "Өнөра” дүрслэх урлагийн сургуулиуд хамтран Хүүхдэд урлагийн боловсрол олгох үндэсний төвөө шинээр нээх гэж байна.
Уг төвийн хүүхдүүд дэлхийн урлагийн түүх онол, уран бичлэг, элсэн зураг, хар зураг, уран зураг, уран барьмал болон хос тархины хөгжилийн хичээл үзэхээс гадна хоёр гараараа хоёр өөр зураг зэрэг зурах гэх мэт хүүхдийн гоц авъяас чадварын хөгжүүлэх. Урлагаар дамжуулан зөв эмх цэгцтэй чадварлаг оюунлаг иргэн төлөвшүүлж Дэлхийн зургийн спортын спорт зураачид бэлтгэх оюуны спортоор дэлхийд тэргүүлсэн тамирчид бэлтгэн гаргах зорилготой нээгдэж байгаа аж.
Сургалтандаа 9-р сарын 24 өөс элсэлтээ авч эхлээд байгаа бөгөөд хичээлийг өөр өөрийн Дүрслэх урлагийн салбартаа тэргүүлдэг хуучнаар ЗХУ-н Суриковын болон Репиний дүрслэх урлагийн сургууль төгссөн багш нар мөн шинээр төрөн гарч буй чадварлаг залуу уран бүтээлчид болон Монгол улсын ГОЦ АВЬЯАСТАН Л. Өнөрчимэг нар тус тусын чиглэлээр хичээл заах юм.
Б.ГЭРЭЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих