Н.Алтанхуягийн
засгийн газар тэтгэвэр дээр гар татаж, нарийндаа хатах хэрэг байгаагүйг
доорх хүснэгтээс харж болох юм. Төсөв мөнгөгүйгээс олигтойхон шиг нэмж
чадахгүй байна. Хүнд үед "чамлахаар чанга" атга ухааны мессежийг нийгэмд
тараад байгаа засгийн газар доорх хүснэгтийг хараад эрхгүй "нүүр нь
улайх" биз.
Хүснэгтээс
харахад сүүлийн 24 жилд ажиллаж байсан үе үеийн Монгол Улсын Ерөнхий
сайд нараас хамгийн их төсөв, хөрөнгийн эх үүсвэртэй Ерөнхий сайдаар
Н.Алтанхуяг тодорч байна. Түүний Засгийн газар 2013 онд 13,18 их наяд
төгрөг зарцуулсан нь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн үеинйхээс 1278 дахин,
П.Жасрайн үеийнхээс 76 дахин, М.Энхсайханы үеийнхээс 36 дахин,
Ц.Элбэгдоржийн үеийнхээс 17 дахин, С.Баяр, С.Батболд нарын үеийнхээс 5,4
дахин их хөрөнгийг зарцуулсан байна. Нөгөөтэйгүүр, Шинэчлэлийн гэх
Засгийн газрын 2013 онд зарцуулсан 13,18 их наяд төгрөг нь Монгол Улсын
Засгийн газрын 1990-2011 он хүртэл 21 жилд зарцуулсан төсвийн нийт
зарлагын 63 хувьтай тэнцэж байна. Ийм байхад Н.Алтанхуягийн засгийн
газар төсөв мөнгөгүйдээ ахмадуудаас гар татсан гэж хэлэхэд арай л биш юм
аа. Ард түмний амьдралыг диваажин болгоно гэж амалсан засгийн газар
үнэн хэрэгтээ ахмадуудаас 30 хувиа харамлачихсан юм биш үү. Тэд цагтаа
цалгиж, улсдаа татвараа төлж явсан ахмадууддаа "нулимсан" юм шиг жаахан
нэмэгдэл өгөхийн оронд нүнжигтэйхэн шиг 30 хувиар нэмчих боломж бололцоо
байж ээ. Гэвч хармын сэтгэл нь "тотгор" болсон бололтой. Тэгээд бас
харамлаж, харамсаж арай хийн нэмсэн нэмэгдлээ чанга атга гээд байгаа нь
инээдтэй. Амьдралаас хол тасарсан хүмүүс нэг ийм маягаар л иргэдээрээ
тохуурхаж суух юм даа.
Н.Чинзориг www.NEW.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих