Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нэрэмжит аймаг цэргийн цолтой бөхчүүдийн энэ намрын
нээлтийн барилдаан өнөөдөр /2015-09-27/ Монгол бөхийн өргөөнд болж
өндөрлөлөө. Барилдааныг МҮБХ, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЗДТГ
хамтран зохион байгуулав.
Барилдаанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Б.Эрдэнэхүү,
Н.Жаргалбаяр, Б.Мижидсүрэн, Ө.Сүхбат, аймгийн арслан А.Отгонбаатар,
М.Бадарч, Д.Батжаргал, Д.Анар, Б.Номиндалай, Б.Баатарцол, Б.Хадбаатар,
Б.Хишигбаатар, С.Ерөөлт, П.Мөнхбат, Н.Золбоо, М.Баасанбат нараар
магнайлуулсан аймаг цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглосноос Дорнод
аймгийн Сэргэлэн сумын харьяат Дорнод нутаг дэвжээний бөх аймгийн заан
Х.Алтансүх найм даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат
Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр үзүүрлэлээ.
Нээлтийн барилдааны түрүү бөх аймгийн заан Х.Алтансүх Увснуур дэвжээний
Ц.Билэгсайханаар нэг, аймгийн начин Н.Батмагнайгаар хоёр, аймгийн арслан
Б.Чимэдвандангаар гурав, аймгийн арслан Б.Хишигбаатараар дөрөв, аймгийн
арслан Ш.Пүрэвгарьдаар тав, аймгийн арслан А.Отгонбаатараар зургаа,
хурц арслан Ш.Мөнгөнбаатараар долоо, хурц арслан Н.Жаргалбаяраар найм
даван түрүүлсэн юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11602
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих