1. Арьсны тань өнгөтэй үл нийцэх өнгийн хувцас бүү өмс. Энэхүү алдаа таныг тааламжгүй байдалд оруулж мэднэ. Та өөрт тохирохгүй өнгийн хувцас өмссөнөөр цонхигор өнгийн, эсвэл наснаасаа хөгшин харагдаж болзошгүй. Харин зөв сонгосон өнгө гоо сайхныг тодруулж, нүүр царайг таны илүү эрүүл, өнгөлөг харагдуулна.
2. Эрс тэс өнгийн материалаар хийгдсэн хувцас бүү өмс. Тухайлбал, өвөл өмсөх дулаан хувцасны материал илүү нягт, бүдүүн утсаар хийгдсэн, хүнд байдаг бол зун өмсөх хувцасых байгалийн утсаар хийгдсэн, давхар биш, хөнгөн нимгэн байдаг. Эдгээр материалууд хоорондоо зохицох нь ховор. Тиймээс таагүй байдалд орохгүйн тулд аль нэгийг нь сонгох хэрэгтэй.
3. Хэт бариу хувцас бүү өмс. Энэ нь хөхний даруулга, дотуур хувцасны шугамыг нэвт харагдуулдаг. Өөрт яг таарах дотуур хувцас сонгохыг хичээгээрэй.
4. Өдөр тутмын хувцсандаа хэт дасч болохгүй. Та орчин, нөхцөл байдалдаа тохируулж хувцаслах ёстой бөгөөд бага зэргийн тааламжгүй байдлыг мэдэрч болно. Гоёл чимэглээд хэт дурлах хэрэггүй. Үүний гол зориулалт нь өмссөн хувцсыг тань амьдруулж, сталь, имижийг тань тодруулж өгөх явдал юм. Моодны цүнх, гутал, зүүлт нь хувцастай үл зохицвол этгээд, тэнэг харагдана.
5. Гялалзаж гялтгасан зүйлд нэг их дурлах хэрэггүй. Ялангуяа эдгээр гялтганасан зүйл нь бусдын анхаарлыг татахыг хүсэхгүй байгаа хэсэгт байвал битгий өмс. Тухайлбал, зүүлт, сондортой цамц бусдын анхаарлыг цээж рүү тань татдаг. Тиймээс та том хөхтэй бол ийм хувцас бүү өмсөөрэй.
6. Багадсан хувцас бүү худалдан ав. Та тэртэй тэргүй турахгүйгээс хойш богинохон ханцуйтай, товлчогддоггүй куртика, пиджак авах хэрэггүй. Та авсан зүйлээ өмсөхгүй бол сонирхол тань амархан буурна. Тиймээс өөрт таарахгүй зүйл худалдан авах гэж яарсан хэрэггүй.
7. Энд тэндээс цуглуусан, хутгалдсан юм бүү өмс. Зарагдаад ганц үлдсэн зүйл худалдан авах нь төсөв, хэмнэлтийн үүднээс үзэхэд таатай зүйлд ч хувцас сонгохдоо тоомсоргүй хандсанаар та өөрийнхөө стилийг гутааж буй хэрэг билээ.
8. Нэг матреи алаар хийгдсэн хувцас авах гэж хүчлэх хэрэггүй. Хэрэв та хөлөөс толгойгоо хүртэл нэг л хэвийн хувцасласан бол дэгжин харагдахгүй л болов уу.
9. Та имижээ эрс өөрчлөхөөр шийдсэн бол биед таарсан, дуртай хувцсаа өмсөхөөс татгалзах хэрэггүй.
10. Хувцсандаа үл тохирох гутал бүү өмс. Гутал нь таны стильтэй зохицох ёстой.
Эмэгтэйчүүд моод хөөж өөрийн хэв загвараа алдах нь олонтаа. Та ч бас тэдний адил моодны бай болж байгаа юм биш биз? Танд эмэгтэй хүмүүсийн дунд хамгийн их ажиглагддаг хувцаслалтын 10 алдаанаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө хүргэе.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих