Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 4-16-ны өдрүүдэд Катарын нийслэл Доха хотод болох билээ. Энэ удаагийн ДАШТ-д олимпийн эрх олгох бөгөөд манай улсаас тивийн АШТ-ээс эрхээ авсан дөрвөн боксчин оролцоно. Тодруулбал, Г. Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар ДАШТ-ийг зорих билээ.
Монголын боксын ертөнцөд өрнөж байгаа бас нэг асуудал бол энэ удаагийн ДАШТ-д У.Мөнх-Эрдэнийг оролцох эрхтэй хэмээн AIBA урилга илгээсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан явдал юм.
Харин өчигдөр Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Э.Бадар-Ууган өөрийн цахим хуудсаараа дамжуулан У.Мөнх-Эрдэнийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр "У.Мөнх-Эрдэнийг дэлхийн боксын холбоо буюу АIBA-аас дэлхийн аваргад оруулж өгөх хүсэлт явуулсан боловч боломжгүй гэдэг хариу ирсэн” хэмээн тайлбарлажээ.
У.Мөнх-Эрдэнийн хувьд яг одоо Эрдэнэт хотод бэлтгэлдээ гарсан байгаа. Учир нь өмнө удаа AIBA-аас түүнийг ДАШТ-д оролцох боломжтой гэсэн тухай олон нийтэд мэдээлсэн. Энэ мэдээлэл Монголын ард түмэнд томоохон хүлээлт үүсгээд байсан ч У.Мөнх-Эрдэнийг дэлхийн аваргад оролцуулахгүй гэснээр Монголын боксын холбоо 2013 онд болж байсан өмнөх түүхээ давтав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих