Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
НИТХ-ын төлөөлөгчид Нийслэл хотын татварын хувь хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэж баталлаа. Хуралдааны үеэр НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгч нар нэлээдгүй эсэргүүцлээ. Тэд санал өгөхөөс татгалзаж хуралдааны танхимыг орхисон юм.
"Нийслэл хотын албан татвар"-ын хуулийг хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулж буй ажлын хэсгийн боловсруулсан журамд "Хотын албан татвар"-ыг нийт 5245 татвар суутгагчаар дамжуулан архи, тамхи гэсэн хоёр төрлийн бараа, зочид буудал, баар ресторан болон уушийн газар, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн нэмэлт үйлчилгээ авсан иргэдээс авна гэж тусгасан. Ингэхдээ татварын хэмжээ 0.5-1 хувь байна гэж журманд заажээ.
НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ихэнхи гишүүд "Дэлхийн улс орнуудын нийслэлд оршин сууж байгаа иргэд татвар төлдөг жишиг нэгэнт тогтсон. Иймээс архи, тамхи худалдан авсан, зоогийн газар, баар ресторан, амралын газраар үйлчлүүлсэн иргэн нэг хувийн татвар төлөхийг дэмжиж байна” гэх байр суурийг дэмжсэн юм. Харин Монгол ардын намын бүлгээс "Манай намын зүгээс нийслэл хот татвартай байх нь зүйтэй гэж үзсэн. Гагцхүү хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 30 хувиар өсөөд байна. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор татварын хувь хэмжээг нилээн сайн ярилцаж тогтоох хэрэгтэй байна. Хотын дарга Э.Бат-Үүлийг уян хатан байхыг хүсч байна. Хуулинд нийслэлийн татварын хувь хэмжээг 0-1 хувиар тогтооно гэж заасан байтал эцсийн цэгт нь тулгаж нэг хувь болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс эдийн засаг, иргэдийн худалдан авах чадвар сайжрах хүртэл хотын татварыг 0 хувиар тогтоох ёстой” гэсэн саналыг гаргасан юм.
Гэсэн ч НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар татварын хувь хэмжээг нэг хувь байхаар тогтоолоо.Тодруулбал, архи согтууруулах ундаа, тамхи худалдан авсан, зоогийн газар, баар,ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт үнийн дүнгийн нэг хувийг татвар болгон төлөхөөр болж байна.
Тус татварын орлогоор Нийслэлийн иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эхний ээлжинд зарцуулах юм.
мэдээ.мн
Ж.МАРАЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
© 2014-2021 Дорнод нутгийн мэдээ, Вэб сайтыг "ВИП НЬЮС" ПИ АР групп Хөгжүүлэгч: Aureola
Сэтгэгдэл бичих