Калифорнийн их сургуулийн Беркели дэх салбарт энэ сарын 26-ны өдөр Монгол судлалын төв байгуулагдаж, монгол хэлийг дахин зааж эхэлжээ.
Үүнтэй холбоотойгоор "Mongolian Celebration” арга хэмжээг Монгол сан, тус сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэн, Сан Франциско дахь Монгол улсын Ерөнхий консулын газар хамтран зохион байгуулсан байна.
Калифорнийн их сургуулийн Беркели хот дахь салбар нь 1935 оноос 1996 он хүртэл монгол хэлийг зааж ирсэн АНУ дахь Монгол судлалын гол төвийн нэг байсан бөгөөд энэ оны 9 дүгээр сараас монгол хэлийг дахин заах болж, Монгол судлалын төвийг сэргээн байгуулсан нь энэ аж.
Дэлхийд эхний аравт жагсдаг нэр хүндтэй сургуулийн нэг болох Беркелийн их сургуульд ийнхүү монгол судлалыг дахин сэргээсэн нь АНУ-ын Монгол судлалын түүхэнд шинэ хуудсыг нээсэн үйл явдал болжээ. Монгол судлалын төвийг нээж, үйл ажиллагааг нь сэргээхэд зориулан Монгол улсын ЗГ-аас ихээхэн ач холбогдол өгч, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
http://news.trends.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих