"Дорнод аймгийн залуучуудын нэгдэл” фэйсбүүк группээс санаачлан Дорнод
аймгийн төвд байрлах НХҮХ-ийн дэргэдэх, Ахмадын асрамжийн газрын үзвэр
үйлчилгээний өрөөг тохижуулах ажил 4 дэх өдрөө үргэлжилж байна. Тус асрамжийн
газарт 18 ахмадууд, асарч сувилуулдаг юм. Энхний өдөр үзвэр үйлчилгээний
өрөөний хана таазыг хусах, довжоо шатыг шинэчлэх ажлуудыг хийж, Дорнод аймгийн
Скаутын холбооны тэргүүн Зоригтбаатар багштай 10-11-р ангийн сурагчид маань
гадна талын тохижилтын өнгө үзэмжийг сайжруулах ажлыг хийсэн юм. Үүнд Сандал,
гэрэл, сүүдрэвч будах, хашааны зэрлэг хогийг түүх ажлыг хийлээ. Энэхүү аянд Хишигтогтох Лувсан
захиралтай "Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв"-н оюутнууд нэгдэн ажиллаж байна. Мөн энэхүү аянд
ард иргэд идэвхтэй оролцож сэтгэлийн болон хандив туслалцааны дэмээр үргэлжилэн ажиллаж
байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих