Амбиц хөөсөн улстөрөө гэж... УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг нэгэнтээ ГҮНБАЛАЙ хэмээгээд авсан нь үнэний ортой юм уу даа. Сүүлийн үед түүний улстөрийн тоглолтууд олон нийтэд тийм ч таатай сайхан санагдахгүй л байгаа болов уу. Энэ тухай түүний хувьд бодох сөхөө байхгүй бололтой.
Зарим хүн хавар, намар өвчин хууч хөдөлдөг юм хэмээн хөгшид өрөвдөнгүйгээр ХӨӨРХИЙЛЖ суудагсан. Түүнтэй адилхан зүйл ойрын үед УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн улстөрийн хууч нь ойрноос нилээдгүй хөдөлж байгаа бололтой. Намар газар хөлдөхтэй зэрэгцэн хөдөлсөн хууч өвчин хаврын газар гэсэх цагаар улам даамжирах нь дамжиггүй.
Эсвэл улстөрийн солиорол гэдэг нь дээд цэгтээ тулсан Л.Гүндалай өнөөдөр олон түмэнд таалагдах, эс таалагдахыг үл анзааран хошин шогийн үзүүлбэрийг телевизийн шууд эферээр цацау олон нийтэд бэлэг барьсан нь түүний өвчин хүндэрсний шинж. Мөн нутгийн зон олондоо далаараа тавиулсан тэрээр өнгөрсөн жилээс ЭРДЭНЭТЧҮҮДЭД хайр зарлан гүйх болсон нь ирэх сонгуулмар Эрдэнэт хотоос өрсөлдөх гэсэн түүний хоёрыг бодож хонжоо харсан үйлдэл гэдгийг хэн хүнгүй мэднэ. Саяхан НАМРЫН АВЧИН БУЮУ УЛСТӨРИЙН СОЛИОРОЛ нь хөдлөөд хайр зарлаж явсан иргэдээ гомдоох үг чулуудсанаа анзаарч байгаа юм уу бүү мэд.
Ийнхүү намрын авчин нь хөдөлсөн Л.Гүндалайгийн дараагийн улстөрийн солиорол нь юу байх бол гэсэн хүлээлт болон үлдлээ.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих