Харвааны спортын нэгэн төрөл болох чавх харваа сүүлийн жилүүдэд манай улсад эрчимтэй хөгжиж байгаа билээ. Тэгвэл саяхан Дундговь аймгийн Мандалговь хотод чавх харвааны Улсын аварга шалгаруулах хоёрдугаар тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээнд найман аймаг, Улаанбаатар хотын 24-н баг оролцжээ. Дорнод аймгаас эрэгтэй хоёр, эмэгтэй нэг баг хүч үзэж Бямбажав ахлагчтай эмэгтэйчүүдийн баг тусгай байрын шагнал хүртээд иржээ. Тэмцээний эхний хоёр байрыг Сандаг ахлагчтай Дундговийн баг тамирчид хүртсэн байна. Дараагийн гурав дахь тэмцээнийг Дорнод аймагт зохион байгуулах санал тэмцээний үеэр гарсан гэж оролцогчид хэлж байлаа. Нутгийн тамирчиддаа амжилт хүсье.
dnews.mn
Н.Мөнхсайхан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11707
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих