Улстөрийн амбийц бүр болоогүй ГАДААДЫН УЛС ОРНУУДАД АМБИЦ тогтооно гэдэг бол ёстой нэр төрийн хэрэг гэдгийг эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж харуулж байна. Харуулсаар ч байх болно ЦААШДАА.
Монгол Улс эдийн засгийн хямралд орчихсон, улсын данс улайчихсан гээд л дээр дооргүй дэвхэцэж байгаа өнөө үед улс төрийн амбийц хөөж ГАДНЫХАНД ГОЁ ХАРАГДАХ гэсэн явуургүй ухаан л манай Ерөнхийлөгчид байгаа нь харамсалтай. Ц.Элбэгдорж гэдэг хүний амбийц, бодлогогүй болчимгүй үйлдлээс болж Монгол улс 200-300 хүүхдийн 60 цэцэрлэг, 9 давхар 2 орцтой 30-н барилга буюу 2160 айлын орон сууц барих мөнгийг хамгийн багаар бодоход АСЕМ-н чуулганд зарцуулж байна. АСЕМ-ын чуулганд зориулж 15 сая евро буюу 36 тэрбум төгрөгөөр 50 ширхэг Benz- Maybach өнөөдөр бууж байгаа ажээ.
"Манайхан төрөөгүй хүүхдэд төмөр өлгий" хэмээн эртнээс зааж сургасаар ирсэнийг эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань мартсан бололтой. Эсвэл мэддэг ч санахыг ч хүсэхгүй байгаа болов уу. Олон улсад Монгол улсын нэр төр дээшлэнэ гэж ярьж хөөрч байгаа ч үнэндээ Монголын нэр хүнд аль эрт Олон улсын давцанд шороотойгоо хутгалдчихсан гэдгийг захын бацаанаас асуухад хэлээд өгнө. Учир нь увайгүй, үзэл бодолдоо тууштай биш улстөрчид, авилгалд идүүлсэн нийгэм энэ бүхэн Монголыг нэгэнтээ хар дансанд дэлхийд оруулчихсаар байгаа өнөөдөр эдийн засаг хямарчихсан энэ үед АСЕМ бол цаашаа л байна.
Үнэндээ тэр эдийн засаг хямраад байгаа шалтгаан нь манайхан хэтэрхий үрэлгэн бас баяр наадамд дуртайн харгайгаар болсон хэрэг. Гэтэл хаа байсан 2016 оны 6 сард болох АСЕМ гэх олон улсын чуулга уулзалтанд бэлдэж хямарсан эдийн засагтаа дарамт болох шаардлага Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид байна уу. Олон улсад болоод Монголын улстөрийн амбийц хөөсөн энэ үйлдлийг ард түмэн болоод гадны улсаа боддог ерөнхийлөгчид, улстөрчид ЮУ ГЭЖ ХАРАХ БОЛ.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих