Энэ сарын 04 ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
ээлжит 4 дүгээр хуралдаан болж өнгөрлөө. Хуралдаанаар дараах асуудлуудыг
хэлэлцэн шийдвэрлэв.
1.Сум хөгжүүлэх сангаас зээл олгох Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай
2.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хийгдэх ажилд өөрчлөлт оруулах тухай
3.Соёлын төвөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээний үнэ тарифыг тогтоох тухай
4.Ахуйн үйлчилгээний цэг, халуун ус ажиллуулах журам батлах тухай
5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудад хяналт тавих иргэний Зөвлөлийг байгуулах тухай
6.Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай
7.Төсөвт өөрчлөлт оруулах тухай
Мөн 2014 оны 04 дүгээр сарын 01-02 ны өдрүүдэд аймгийн төвд зохион байгуулагдсан "Архидан согтуурах, Мал хулгайлах гэмт хэрэгтэй бүх нийтээр тэмцэж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье” сэдэвт сургалт, зөвлөгөөн Чадангууд төв болон аймгийн ЗДТГ-т болж өнгөрлөө. Уг сургалт,зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга Л.Сэргэлэн, Засаг дарга Д.Доржбаатар, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Б.Аззаяа, хэсгийн төлөөлөгч Д.Дашхүү, Рашаант багийн иргэн Ш.Цэнд нар оролцов.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих