Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр Булган суманд ажиллалаа.Олон улсын ахмадын баяр болж байгаатай холбогдуулан тус сумын ахмадуудын баярыг хуваалцан хүндэтгэл үзүүлэхийн хамт аймаг орон нутгаас хийж хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгч,ахмадууд болон сумын иргэдийн санал хүсэлтийг сонсож зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ. Боловсрол ,эрүүл мэнд, онцгой байдлын салбарын удирдлагууд болон аймгийн ЗДТГ-н холбогдох хэлтсийн удирдлагууд мөн Булган суманд ажиллаж салбарынхаа ажил байдалтай танилцан заавар чиглэл өглөө.Булган суманд одоогоор сургуулийн дотуур байрны дээврийн засварын ажил,шинээр газар авсан иргэдэд цахилгаан хүргэх гэсэн асуудлууд тулгамдаж байгаад аймгийн зүгээс арга хэмжээ авч улс орон нутгийн төсөвт суулган засварлах,цахилгааны дэд станц, агаарын шугам шинээр барих асуудлын хөрөнгийг шийдэж байгааг иргэддээ дуулгасан юм.Мөн Булган сумын эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх орыг 3 байсныг 6 болгон өргөтгөсөн өдрийн эмчилгээний 1 орыг шинээр бий болгон иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болсон талаар дуулгалаа. Аймгийн Засаг даргын зүгээс өнгөрсөн 9-р сарын 1-нд Матад суманд ажиллахдаа хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцсон бол энэ удаад Ахмадын баярын өдөр Булган суманд ажиллалаа .аймгийн Засаг дарга аливаа ажлыг аймгийн төв дээр биш хөдөөгийн малчин иргэдийнхээ дунд сумын төв дээр хийхийг чухалчилж байна.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11757
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих