Сум сурталчлах өдөрлөгт оролцохоор сумаас 18 машин, 200 гаруй хүнтэй цуваа 2-р сарын 27-ны өглөө 8 цагт хөдөлж Хэнтий аймгийн төвөөр орж Хэнтий аймагт амьдарч буй нутгийнхантайгаа уулзалт хийж цааш явлаа. Багануур дүүрэгт амьдарч буй нутгийнхантайгаа уулзалт зохион байгуулж өглөөний 4 цагт Багануураас хөдөллөө. 2-р сарын 28-ны өглөөний 8 цагт Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийнхөн Цонжин болдогт хүлээн авалт хийлээ. Уг хүлээн авалтанд Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийнхнөөс гадна Налайх дүүрэгт амьдарч буй нутгийнхан ирж оролцлоо.
3 сарын 1-ний өдөр хүлээн авалтын бэлтгэж ажлыг базаалаа. 3-р сарын 2-ны өглөөний 10 цагт С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ болж энэхүү арга хэмжээнд сумын удирдлагууд болон иргэд оролцлоо. 3-р сарын 2-ны өдөр Монгол бөхийн өргөөнд нутгийн брэнд бүтээгдэхүүний, үзэсгэлэн, худалдаа з 12 цагаас эхэлж энэхүү сум сурталчлах өдөрлөгийн үйл ажиллагааг сумын ИТХ-ын дарга Б.Мөнхбаясгалан, Засаг дарга Ж.Дорж нар нээн үг хэлж нутгийн зон олноо хүлээн авлаа. Нутгийн зон олны сэтгэл өөдрөг байв. 16 цагт Хүндэтгэлийн тоглолт эхэллээ. Монгол бөхийн өргөөний суудал дүүрэн зарим нэгэн хүмүүс суудалгүй зогсож тоглолтоо хүлээн авч үзлээ. Хүндэтгэлийн тоглолт маш сайхан халуун дулаан уур амьсгалтай, ирсэн зочдын сэтгэлд хүрч омогшил төрүүлсэн сайхан үйл явдал боллоо.
2014 оны 03 дугаар сарын 12-14ны өдрүүдэд Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2 өдрийн турш хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж батлав.
- Ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа Баваж барас ХХК, Өвөр-Эрээн, Нарс мод ХХК, 15 нөхөрлөлүүдийн 2013 онд ойн менежмент төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тайланг сонсов.
- Ой хээрийн Түймрээс хамгаалах төлөвлөгөө хэлэлцэж батлав.
- 2014 онд ойгоос хэрэглэх модны дээд хязгаар баталсан тухай шийдвэр гаргалаа.
- Малын жишиг үнийг шинэчлэн тогтоов.
- Төсөвт албан байгууллагуудын 2013 оны ажлын тайланг сонслоо.
Төлчин эмэгтэйчүүдийн 6 дугаар чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.Чуулга уулзалтаар ИТХурал, ЗДТГазар, ИНХурлууд Төсөвт албан байгууллагууд, Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион байгуулав. Уг арга хэмжээний үеэр Төлчин эмэгтэйчүүдэд Хуримтлал ба мөн чанар лекцийг 5-р багийн ИНХ-ын дарга Д.Энхбарс уншин олны талархлыг хүлээлээ. 5-р багийн иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдээс санхүүжүүлэн 500.000 мянгын уналт, 1минут 100000, Багуудын дунд Балжин хатан жүжигчилсэн тоглолт, Бүсгүйчүүд, "Буриад үндэсний хувцсаар гоёсон эмэгтэй” шалгаруулалтын уралдаанд буриад үндэсний хувцсаараа 2 өдөр гоёж оролцлоо. Тэмцээнд 2-р багийн иргэн Д.Нямаа уламжлагдан өмсөж ирсэн дээлээр шалгарав.Төлчин эмэгтэйчүүдийн 6-р чуулга уулзалтад оролцсон эмэгтэйчүүдээс гаргасан сэтгэл зүрхний дуудлага
Дээд тэнгэрээс заяатай төрсөн тэнгэр язгуурт, дээдэс заяат үе үеийн хүчирхэг хаадыг төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн ухаант хатан Өэлүн эхийн өлгий нутгийн төлчин эмэгтэйчүүдийн 6-р чуулга уулзалтад оролцогч 230 бүсгүйчүүд бид өөртөө итгэлтэй, зориг золбоотой , аливаа ажлыг санаачлагч, зохион байгуулагчдыг дэмжиж өөрийн агуу их хувь заяаны эзэн байхын төлөө нийт бүсгүйчүүд, ах дүү нартаа хандсан "СЭТГЭЛ ЗҮРХНИЙ ДУУДЛАГА” уриалга гаргасан байна.
- Хамгийн сайн ээж байж аз жаргалтай, баян чинээлэг, хүчирхэг өрх гэрүүдийг бүтээж, ухаалаг, оюунлаг, хөвгүүд охидыг өсгөж хүмүүжүүлнэ.
- Эмэгтэйчүүд бид хот төлөвлөлтөд манлайлан оролцоцгооё.
- Иргэн бүр жилдээ нэг мод тарьж байгалиа хайрлан хамгаалъя.
- Жимс жимсгэнийн аж ахуйг хөгжүүлье.
- Архигүй орчинг бүрдүүлэхэд эмэгтэйчүүд бид үлгэр дууриалал үзүүлье.
- Онон, Улз голын сав газарт аялал жуулчлалыг хөгжүүлцгээе.
- "Өрх бүр үйлдвэрлэгч” байж өрхийн орлогоо нэмэгдүүлцгээе.
- Өрх бүр хуримтлалтай болцгооё гэсэн уриалгыг гаргалаа.
03дугаар сарын 31-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдлаа.Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
1.2013 оны аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх тухай
2.2014 оны ойгоос хэрэглэх түлээний модны дээд хязгаар тогтоох тухай
3.Сумын амьжиргааг дэмжих зөвлөл шинэчлэн байгуулах тухай
4.Нөхөрлөлүүдийн эзэмшлийн газар нутаг, ойн санд өөрчлөлт оруулах тухай
5.Нөхөрлөл байгуулах тухай
6.ОНӨҮГазар байгуулах тухай
7.Өэлүн эхийг үндэсний бахархалт ижий болгох тухай асуудлыг хэлэлцэж батлав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих