Дорнод аймгийн Халхголын чөлөөт бүс байгуулах талаар орон нутгийн удирдлагууд байр сууриа илэрхийллээ. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "2011 онд аймгийн Засаг дарга Ц.Жанлав Халхгол суманд 100 га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах саналыг аймгийн ИТХ-аар оруулж дэмжигдсэн. Энэ тогтоолоор Халхгол сумын нутаг Баян-хошуу боомтыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан. Газар нутгийн хэмжээний хувьд 100 га буюу хааш хаашаа нэг км газарт чөлөөт бүс байгуулах тухай хүчин төгөлдөр уг шийдвэр одоог хүртэл үйлчилж байгаа. Дараа нь 2014 оны долдугаар сард С.Ганбат Засаг даргаар ажиллаж байхдаа Эдийн засгийн хөгжлийн сайд болон Шадар сайд нарт 2011 оны тогтоолын дагуу эдийн засгийн чөлөөт бүс байгуулах саналаа мөн хүргүүлсэн байдаг. Миний хувьд Засаг дарга болсноос хойш чөлөөт бүс байгуулах ямар нэгэн хүсэлт явуулаагүй” гэлээ.
Мөн тэрбээр энэхүү шийдвэрийг нутгийн ард олны саналыг тусгаж, аймаг орон нутгийн удирдлагуудад мэдэгдэлгүйгээр гаргасан гэсэн тайлбар өгөв.
Засгийн газрын мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих