Манай улсад 2014 оны эхэнд 19.4 сая хээлтэгч тоологдож үүнээс олон жилийн дунджаар 80.0 хувиас нь төл авна гэж
үзвэл 15.5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо гарч байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлээс авсан мэдээгээр 5598.8 мянган эх мал төллөж, 5585.3 мянган төл бойжиж байгаа бөгөөд үүнээс 16.9 мянган ботго, 22.1 мянган унага, 94.2 мянган тугал, 2793.0 мянган хурга, 2658.9 мянган ишиг хүлээн авснаар төл бойжилт 99.8 хувьтай байгаа ажээ.
үзвэл 15.5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо гарч байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлээс авсан мэдээгээр 5598.8 мянган эх мал төллөж, 5585.3 мянган төл бойжиж байгаа бөгөөд үүнээс 16.9 мянган ботго, 22.1 мянган унага, 94.2 мянган тугал, 2793.0 мянган хурга, 2658.9 мянган ишиг хүлээн авснаар төл бойжилт 99.8 хувьтай байгаа ажээ.
ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Наранчулуунаас орон нутагт мал төллөлт хэрхэн явагдаж байгаа болон цаг агаарын нөхцөл хэр байгааг тодрууллаа. "Мал төллөлт өмнөх долоо хоногоос хоёр саяар нэмэгдсэн мэдээ байна. Аймгуудаар авч үзвэл мал төллөлт Ховд аймагт 74.1, Баян-Өлгийд 61.6, Дундговьд 45.4, Увсад 43.8 хувьтай байна. Одоогийн байдлаар 2124 хурга, 7752 ишиг ихэрлэсэн мэдээ ирсэн. Мөн Баянхонгор аймгийн Шинэжинэст сумын Уртын голын хоёрдугаар багийн малчин Ц.Раднаагийн таван настай ингэ, Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн малчин У.Магсаржавын 15 настай ингэнээс тус бүр ихэр ботго гарчээ. Мөн Увс аймгийн Тэс сумын Нуур багийн малчин Г.Намбарын хотонд дөрвөн ишиг гарсан байна. Энэ жил ихэр элбэг байгаа сурагтай. Олон цөөн гэж гэж ярихаас биш, ихэргүй хот айл байхгүй байх шүү. Үүнд цаг агаарын тааламжтай нөхцөл нөлөөлж байгаа нь лавтай.
Том малын хорогдол улсын хэмжээгээр 55 мянга орчим байгаа нь оны эхний нийт малын 0.1 хувийг эзэлж байгаа нь хэвийн гэж узэж болохоор. Нийт нутгийн 20 гаруйхувьд цастайбайгааньөмнөхдолоо хоногоос 10 хувиар буурчээ. Одоогоор хоёр аймгийн 11 сум буюу Завханы Тэсэд 21 см, Увсын Хяргас, Түргэн, Давст, Баруунтуруун, Тэс, Завханы Их-Уул, Яруу, Баянтэс, Тосонцэнгэл, Тэлмэнд 10-15 см, Увс нуур болон Дархадын хотгор
Завханы урд сумдын нутгаар 0-9 см цастай бусад нутгаар огт цасгүй байна. Хэдхэн хоногийн өмнө салхины хурд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэих, Баян-Өлгий, Сүхбаатарын зарим сумын нутгаар 16-25 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурчээ. Энэ хүчтэй салхи шуурганы улмаас мал аж ахуйд хохирол бүртгэгдээгүй байна. Цаашдаа сарын дунд үеэс хойш цаг агаар муудна гэж Ус цаг уур орчны хүрээлэнгээс анхааруулж байгаа. Ер нь малчдад анхааруулахад дөрөвдүгээр сар налайж байгаад гэнэдүүлдэг гашуун сургамж байдаг" гэлээ.Төв аймгийн Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга П.Эрдэнэбаттай утсаар холбогдож аймгийн хэмжээнд мал төллөлт хэрхэн явагдаж байгааг мөн тодруулман юм.
Тэрбээр "Манай аймагт мал төллөлт үндсэндээ шувтарч байгаа. Оны өмнө 3572.2 мянган толгой мал тоолуулсан, Энэ хавар 1231.2 мянган төл хүлээж авна. Үндсэндээ бойжуулж авах төл тооноосоо давчихсан яваа. Адуу гэхэд 283.5 мянгад хүрээд байна. Өөрийн чинь асуугаад байгаа ихэр олон гарсан. Гурав, дөрвөөр ихэрлэснийг онцлохоос биш хоёр ихрийг бол тоохгүй шүү дээ. Өнөөдрийн байдлаар төл малын хорогдолгүй байна. Цаг агаар энэ хэвээрээ байгаад тавдугаар сар гаргачихвал манай аймгийн мал өсөх боломж байгаа шүү" гэлээ.
Н.ЛХАГВА
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1179
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих