Би боддог
Би найман зууны тэртээх түшмэд шиг түшмэдийг хүснэ
Би наран ургах зүгийн цагаан тоосыгч хайрлана
Би нарлаг шаргал талын урин салхийгч хайрлана
Төрийн төлөө зүрхээ өгөх эрэлхэг зоригт МОНГОЛ ЭРЧҮҮД
ТҮМНИЙ төлөө амиа өргөх чин үнэн МОНГОЛ ТҮШМЭД
Он цагийн буурал салхинд элэгдээгүй гэж би боддог
Одоогийн ниймгэмд дуу болон цангинан гэж би итгэдэг
Хацар исгэн үлээх харь нутгийн салхи
Халх нутгийн гүнд исгэрэх болоо юу?
Халуун амь бүлээн цусаараа хамгаалж ирсэн нутаг
Халтар цаасаар хэзээ ч үнэлэгдэхгүй гэж би сүсгэлдэг
Би итгэдэг
Төрийнхөө төлөө үнэнч ТҮШМЭД гарч ирнэ гэдэгт
Төрсөн нутгаа хамгаалах ЭГЭЛ АРД олширно гэдэгт
Түмний үрсийг өөрийнхөө үр шиг ЭНЭРЧ ХАЙРЛАНА гэдэгт
Түүхийн арвин хуудсыг бүдгэрүүлж, АРЧИХГҮЙ гэдэгт
Би мөрөөддөг
Зун шиг зунтай нутгийн өвс халиурсан талд
Зуун дамжин ирсэн түүхийн, өвгөн буурал салхины чимээг
Зулзган балчир үрсийн инээд цалгисан үдшээр
Замбуулин хорвоо чиний мөн чанрыг танин сууна гэж
Ихэд дээдсийнхээ ёс заншил өв соёлыг бишрэх
Их олон чин үнэн мөн чанрыг судлах
Энэрэл хайрыг зүрхэндээ гийлүүлсэн
Энхрий үрсийн бумбын орон ирнэ гэж мөрөөддөг
Б.Батзориг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих