УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ухаалаг утаснаас татгалзаж, Nokia гар утас барихаар болсон байна. Тэрбээр энэ тухайгаа жиргээ хуудсаараа дамжуулан, "Өнөөдөр ухаалаг утаснаас салж хамгийн энгийн 45.000 төгрөгийн хар Nokia утастай болж авлаа. Эрүүл мэндийг минь аврах энгийн утас мандтугай” хэмээн мэдэгджээ.
Ухаалаг утаснаас татгалзах болсон шалтгаанаа тэрбээр, "Хэт мэдрэмтгий touch утаснууд мэдрэлийн үзүүрийг гэмтээгээд байх юм. Гарын ужиг гэмтэлтэй болохоор бүр бие өвтгөөд байсан юм” гэж тайлбарлажээ.
Үүнээс өмнө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ эдийн засгийн хямралтай тэмцэх өөрийн арга замаа танилцуулж байв. Тэрбээр өнгөрсөн удаад дарга нарыг тансаг хэрэглээнээсээ татгалзахыг уриалан өөрийн зүгээс Land cruiser машинаасаа татгалзан жижиг оврын суудлын тэрэг унан үзгэн бал хэрэглэж, Nokia гар утас барихаар болсон тухайгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан юм.
Р.Улам
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих