БНСУ-д зохиогдож байгаа цэргийн дэлхийн наадмын үеэр ОХУ-ын тамирчид, дасгалжуулагч болон сэтгүүлч нарын хамт онгоцноос согтуу буусан тул зохион байгуулагчид тэднийг тэмцээнээс хасч, эх нутгаасаа хөөсөн байна.
Инчоны нисэх буудалд Оросын есөн тамирчин согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай онгоцноос гарч ирсэн нь Олон улсын цэргийн наадмын (CISM)-ийн дүрмийг ноцтой зөрчсөн гэж Сөүл мэдээллээ. Улмаар тэдний тэмцээнд оролцох улаан хуудсыг хууран авч, эрхийг нь түдгэлзүүлсний дараа гэрт нь буцаажээ.
Цагдаа нар хэлэхдээ "Таван эрэгтэй, дөрвөн эмэгтэй хүн "Korean Air”-ийн нислэгээр Инчон руу аялах үедээ онгоцон дотор архи хэтрүүлэн хэрэглэсэн. Тэдний асуудлаар тэмцээн зохион байгуулах комисс шуурхай хуралдаж, тэмцээнээс хөөсөн” гэжээ.
Олон улсын цэргийн наадам энэ онд БНСУ-ын Мюнгионд зохиогдож буй бөгөөд дэлхийн хэмжээний томоохон тэмцээн, уралдаан билээ. Тус тэмцээнийг нутагтаа хүлээн авч байгаа БНСУ-ын Цэргийн наадмын төлөөлөгч Ёо Жи Хюн мэдээлэхдээ "Манай улс дотоодын хяналт, хуулийн хүрээнд болон тэмцээний ёс зүйн журмыг үндэслэн дээрх есөн иргэнийг дахин эх орныхоо хилээр алхуулахгүй байх шийдвэрийг гаргасан” гэсэн байна.
Ассошейтэд Пресс агентлагийн мэдээлснээр Оросын багт хоёр эмэгтэй усанд сэлэгч, хоёр эрэгтэй тусгай үүргийн цэргийн тамирчин байсан гэнэ.
Тэмцээнд дэлхийн 117 орны 7000 гаруй тамирчин цэргийн спортын 24 төрөлд энэ сарын 11-н хүртэл өрсөлдөх аж.
Т.Бат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих