Бүрэн эрхийнхээ хүрээнд нийт найман удаа хуралдах УИХ-ын чуулганы
дөрөв дэх нь өчигдөр нээлтээ хийлээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 31 буюу
битүүний өдөр хаалтаа хийж, завсарлахаар одсон гишүүдийн 54 нь буюу 71.4
хувь хаврын чуулганы нээлтэд хүрэлцэн ирсэн байв. Мөн УИХ-ын түүхэнд
анх удаа парламентад суудалгүй намын дарга нарыг чуулганы нээлтэд
оролцуулж, Монгол Улс дахь гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн хамт
урилгын суудалд "тухлуулав*. Өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд энэ
хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж чадалгүй
завсарласан. Тиймээс энэ чуулган хэлэлцэх асуудлыг батлахаас ажлаа эхлэх
болж байна.
Их хурлын дарга З.Энхболд ч чуулганыг нээж хэлсэн үгэндээ үүнийг онцолж байсан. Тэрбээр УИХ-ын гишүүд, намын бүлгүүд, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслүүдийг парламентын босгоор алхуулахдаа "шүүлтүүр"-тэй хандана гэсэн. Хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс нийт 252 хууль.тогтоолын төсөл санаачилснаас ердөө 52 нь л өргөн баригдсан байна. Улс орны амин чухал шаардлагатай бодлогын асуудлыг хөндсөн хууль тогтоомжийг бодит хэрэгцээ, шаардлага, ач холбогдлоор зөв эрэмбэлж цаг алдалгүй хэлэлцэж батлах нь чухал учраас, дутуу дулимаг боловсруулсныг батлах гэж цаг алдахгүй гэдгээ ч сануулав.
Мөн Чингис бондыганх авахад яригдаж боловсруулагдсан Өрийн удирдлагын тухай хуулийг Засгийн газар нэн даруй оруулж ирэхгүй бол энэ талаар санаа зовж байгаа УИХ-ын гишүүдийн өргөн барих хуулийг УИХ хэлэлцэн баталж томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн зээлүүдийг цаг алдалгүй эргэлтэд оруулж, гацааг арилгана гэдгээ гүйцэтгэх засаглалын кабинетынханд анхааруулсан.
Түүнчлэн "Улсын Их Хурал эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэх төрийн өмчийн менежментийн талаар болон хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалсан олон улсын жишигт нийцсэн цоо ншнэ эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Мөн Засгийн газраас 2014 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтаа өргөн барихыг хүлээж байна" гэсэн юм.
Хаврын чуулганы нээлтэд зориулсан жагсаал Төрийн ордны гадна энэ өдөр болсон. 2012 оны сонгуулиас хойш "ховор үзэгдэл" болох шахсан гудамжны жагсаалын энэ удаагийн автор нь иргэний нийгмийн байгууллагууд байв. Иргэний нийгмийн 99 байгууллага өчигдөр Чингэсийн талбайд жагслаа. Тэд энэ өдрийг "Үндэсний эсэргүүцлийн өдөр" болгон эдийн засаг, байгаль орчин, уул уурхай, дотоодын болон хүнсний бүтээгдэхүүн гээд олон салбарт уналт бий болж байгаагийн буруутан нь эрх баригчид хэмээв. "Шинэчлэл эрин үе", Тал үндэстэн", "Ногоон цөм", "Байгаль орчны иргэний зөвлөл", "Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн" гэх мэт төрийн бус байгууллагууд болон "Босоо хөх Монгол", "Хураангуй Монгол" бүлгэмээр толгойлуулсан жагсагчид "Даварсан засгийг огцруулж, давхар дээлийг тайлъя" гэсэн лоозонг барьсан байв.
Тэрчлэн "Улс шиг хөгжүүлж, хүн шиг амьдруулна" гэсэн яасан бэ. "Уран бидний ирээдүй биш", "Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар НАлтанхуяг жил таван сарын хугацаанд монгол хүн бүрийг 800 гаруй мянган төгрөгийн өрөнд унагажээ". "Өөрсдийн нутгаас хүний баялгийг бэлдэж өгөхөө зогсооё", "Чингэс бондын 1.5 тэрбум ам.долларыг юунд зарцуулав", "Унасан эдийн засгаа яах вэ, ухарсан ардчилалаа хэрхэх вэ", "Задгай нь дэндсэн засаг огцор", "Шинэчлэлийн Засгийн газар, шимэгчлэлийн засгийн газар боллоо" гэх мэт уриа лоозонг барьсан байв.
Б.ЭНХЖАРГАЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих