
Баян-Уул суманд өнөөдөр буюу 10-р сарын 5-ны өдөр Түмэнхаан-Шалз ОНТХГ, Улз, Онон голын сав газрын нөхөрлөлүүдийн "Нөхөрлөл хөгжил наадам-2015″ хүрээнд "Байгалийн нөөцийн менежмент- Нөхөрлөлүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа явагдаж байна.
Хэлэлцүүлэгт НҮБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Вет Трахман, НҮБ-ийн ХХ-ийн төлөөлөгчид, Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” Мон 13/303 төсөл, "Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” Мон 12/301 төсөл, Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менемент зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” Мон13/301 төслийн төлөөлөгчид, 9 сумын удирдлага, төлөөлөгчид бүхий нийт 150 гаруй гадны сумдын зочид, төлөөлөгчид, сумаас 50 гаруй нөхөрлөлийн төлөөлөлүүд оролцсон томоохон хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих