Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 8 дугаар зүйлийн 8.4, 8.8, 18 дугаар зүйлийн 18.1 заалт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар хуралдааны 4 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтыг үндэслэн Дорнод аймгийн Засаг Даргын 2014 оны 03 дугаар сарын 03 ны өдрийн дугаар А/93 тоот захирамжаар өжлын хэсэг байгуулж, 2014 оны 03 дугаар сарын 20 ны өдрөөс 05 дугаар сарын 6 хүртлэх хугацаанд соёлын биет бус өвийг баримтжуулах, соёлын өвийг сурвалжлан олох, бүртгэх, хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжуулах, сурталчлах, баримтжуулах ажлыг амжилттай явуулсан. Монгол улсын соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийн бүртгэл хөтлөх заавар, соёлын хууль тогтоомж, соёлын биет бус өвийг бүртгэн баримжуулах, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх арга зүй зэрэг баримт бичгийг үндэслэж аймгийн соёлын биет бус өвийн мэдээллийн санг баримтжуулав. Судалгааны явцад ажиглагдсан нэг зүйл гэвэл нутаг орныхоо түүх, соёлыг мэддэг өндөр настнууд маань өдрийн од шиг ховордсон. Даяаршиж буй өнөөгийн нийгэмд нүүдлийн соёл иргэншил өдөр хоног өнгөрөх тутам суурин иргэншил рүү шилжиж, соёлын биет бус өвийг тээгчид ховордож улмаар тэдний эдэлж хэрэглэж буй ахуйн хэрэгцээний зүйлс өөр орны зүйлээр шинэчлэгдэн хувирч байгаа нь ажиглагдсан байна.Ажлын хэсэг 2 сар гаруй хугацаанд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 12 дугаар сарын 08 ны өдрийн 541 р тушаалын гуравдугаар хавсралтын Монгол улсын соёлын биет бус өв түүнийг өвлөн уламжлагчийн бүртгэлийг Сэргэлэн, Цагаан-Овоо, Баян-Уул, Баян-Дун, Дашбалбар, Чулуунхороот, Гурванзагал, Чойбалсан, Халхгол, Матад, Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн, Хэрлэн сум нийт 14 суманд соёлын биет бус өв түүнийг өвлөн уламжлагчийн бүртгэжээ.нийт 178 өвлөг уламжлагчийн бүртгэн баримтжуулж өөрийн тээж байгаа өвийн талаарх мэдээлэлийг яриулах, арга технологи, зан үйлийг 1568GB хэмжээ бүхий дүрс бичлэгийг баримтжуулан авч дорнод аймгийн соёлын биет бус өвийн бүртгэл-мэдээллийн санг үүсгээд байна.Өвийн мэдээлэлийн эх хувийг Аймгийн бүртгэл мэдээллийн санд, хувилсан хувийг албан хэрэгцээнд ашиглаж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11831
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих