Олон улсын хүнс судлаачид өлөн элгэн дээрээ идэж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ. Тэдний судалж үзсэнээр алимыг өглөө идвэл гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд тустай байдаг ба өглөө босоод зөгийн балтай ус уувал элэг цэвэрлэдэг гэнэ. Түүнчлэн өглөө гадил жимс, тарагнаас татгалзах хэрэгтэй ажээ. Учир нь гадилын найрлагад их хэмжээгээр агуулагддаг магни бие махбодийн кальцийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг юм байна. Мөн жүржийн төрлийн жимсийг өглөө хэрэглэхэд хамгийн тохиромжгүй. Ходоодны хүчлийг идэвхжүүлж, шарх үүсгэх магадлалтай. Улаан лооль будагч бодис ихтэй учраас өглөө идвэл цөсөнд халгаатай гэнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11838
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих