Kaтар улсын нийслэл Доха хотноо сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ удаагийн ДАШТ эх орноо төлөөлж манай дөрвөн боксчин Катар улсыг зорьсон. Хуваарийн дагуу энэ сарын 5-12-ны өдрүүдэд Катарын Доха хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Энэ удаагийн ДАШТ-д 74 орны 260 боксчин өрсөлдөнө.
Манай тамирчин Э.Идэрхүү эхний тойрогт Венесуэлийн тамирчинтай таарсан ба түүнийг ялбал Азербайжаны Т.Алиевтай тулалдах юм байна. Харин Доржнямбуугийн Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, Итали-Нидерландын аль ялсантай өрсөлдөнө.
69- кг-ын жинд тулалдах Бямбаагийн Түвшинбат Эхний тойрогт Чехийн боксчин З.Чладектэй таарсан ба, дараагийн шатанд Лиу Вэйтэй тулалдах юм байна. Хамгийн хөнгөн жинд тулалдах Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөж Индонез-Японы аль ялсантай дараагийн шатанд үзэлцэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих