51-52 настай хоёр хижээл эр Хэрлэн голд нутгийн дүүгээ живүүлж хөнөөчихөөд бие биен лүүгээ буруугаа чихсэн хэрэг Дорнод аймагт гарчээ. Хөлөнбуйр сумын иргэн, "Атарчин” хоршооны захирал, "Улсын тэрүүний тариланч” алтан медальтай, Б.П болон Д.Н нар нь сумын төвөөс 200 м-д Хэрлэн голд иргэн Д.А-г усанд живүүлж амь насыг хохироосон хэрэг үйлджээ. Энэ хэрэгт итгэмээргүй зүйлс байгаа нь хоёр хэрэгтэн хэргийг бие бие лүүгээ чихсэнээс гадна цагдаа нар тэдэнд архи авч өгөн "үйлчилжээ”. Б.П-гийн хэлсэнээр хохирогч нь Д.Н-ын шилэн хүзүү цохисоноос болж тэр хоёр хэрэлдэж муудалцаж. Гол дээр очоод Б.П нь уусан архиндаа тасраад унтаад өгч. Гэнэт "Пүүжээ” гэх дуунаар сэрэхэд найз нь голын усанд хохирогчийг сугадаад тэвэрчихсэн зогсож харагджээ. Харин Д.Н нь гол дээр очоод Б.П нь талийгаачтай муудалцаад бие биенээ усанд татаж унагаад байсан гэж мэдүүлжээ. Нэг харахад найз нь хохирогчийг дээш харуулаад зайдлаад суучихсан байсанд яаран гүйж очин талийгаачийг гаргаж авчээ. Эрэг дээр гаргаад хиймэл амьсгаа хийх гэж үзсэн боловч нэгэнт оройтсон байж.
Хохирогч амиа алдсаныг мэдээд сумын цагдаад хэлэхээр явж. Зам зуураа би чи хэргийг даа хэмээн хоорондоо хэрэлдэж. "Хоёр ахынх нь тоглоом хатуудлаа” гээд цагдаа М, С нарыг суулган хэргийн газар луу явжээ. Зам зуураа Монхооройн дэлгүүрийн гадна зогсон Б.П нь архи авах гэхэд өгсөнгүйд цагдаа М буун авч өгчээ. Хоёр цагдаа хэргийн газарт үзлэг хийж байхад хоёр хэрэгтэн нь нөгөө архиа уугаад бүр тасраад унаж. Хохирогчийг чухам хэн нь усанд толгойгоор нь дарж хөнөөсөн тухайд бие бие рүүгээ чихсэн хэвээрээ мөрдөн байцаалтанд мэдүүлсэн тул бүлэглэсэн гэж үзжээ. Харин хохирогчийн талынхан Б.П-г охиндоо "аав нь хүн алчихлаа” хэмээн хэлж байсан гэж баталж. Дараа нь цагдаагийн хэсэг дээр таарахад "хэрэг нэгэнт өнгөрсөн, ах нь байртай, баартай, машинтай хүн юу авах вэ” гэж асуусан гэнэ.
НУУЦ.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих