Үүнд: Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37,2 дахь заалтаар төлбөр төлж тусгай зөвшөөрөл авалгүйгээр шонхор барьсан гэм буруутай этгээдэд нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан /Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ/-гээр: Шонхорыг-16000000 төгрөгөөр, Дэгдээхэйг-11200000 төгрөгөөр тус тус үнэлдэг байна. Мөн байгаль орчны хяналтын улсын байцаагч уг үнэлгээг 2 дахин өсгөн нөхөн төлүүлэх акт тавьдаг аж. 39 дүгээр зүйлийн 39,1,1 дэх заалтаар хугацаа дууссан зөвшөөрлөөр шонхор ашигласан, эсхүл ангийн буу, тусгай зөвшөөрөл эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн, зохих зөвшрөөлгүйгээр барихыг завдсан иргэнийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, хуулийн этгээдийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх тус тус төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг юм байна.
|
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих