Монгол улсын Засгийн газрын 2014 оны 279 дугаар тогтоолоор "Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр” батлагдсан. Хөтөлбөрийн зорилго нь иргэдийн таатай амьдрах боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай ахуйн үйлчилгээний цогцолбор төвийн тоог нэмэгдүүлэн үйлчилгээг ойртуулах, ажилгүйдлийг бууруулах, албан бус хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөнийг багасгахад чиглэсэн.
Ахуйн үйлчилгээний цэг салбарт 8 сумын 60 иргэнийг мэргэжлийн сургалтад хамруулж 146.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж лизингээр олгосон. Мөн Хэрлэн суманд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд нэг байгууллагад 45.0 сая төгрөг, сум хөгжүүлэх сангийн зээлд 11 иргэн 62.0 сая төгрөг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлд 13 иргэн 49.1 сая төгрөг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгт 36 иргэн 46.7 сая төгрөг, зээлийн батлан даалтын санд 2 иргэнийг хамруулан үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байна.

dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11918
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих