ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Сочи хотноо хоккей тоглож, 63 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхийлөгчийн баг өрсөлдөгч багаа 15-10 гэсэн харьцаагаар ялсан байна. Энэхүү тоглолтыг Оросын үндэсний телевиз шууд дамжуулжээ. Тоглолтын дараа цэнгэлдэхэд цугларсан олон мянган үзэгч Путинд зориулж төрсөн өдрийн дуу дуулжээ.
Путин ард түмэндээ хандан "Гайхалтай байна. Энэ өдрийг хэзээ ч мартахгүй” гэж хэлсэн байна. Харин Путинийг төрсөн өдрөө тэмдэглэж байх хойгуур Сири улсад цэргийн ажиллагаа явуулж буй Оросын тусгай хүчин Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэлд агаараас 11 удаа цохилт өгсөн болохыг Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Сирийн Дамаск хотоос холгүй байрлах Хомс хотноо оросууд цохилт өгчээ. Тус хотыг өнгөрсөн долоодугаар сард хэт даврагчид эзэлсэн юм. Пентагоны тэргүүн Эштон Картер Путинд баярын мэнд дэвшүүлэхээс эрс татгалзаж "Энэ эрхэм сиричүүдийг хохироож байна” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих