ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр Исламын улсын байрлалд Каспийн тэнгисээс далавчит пуужингаар цохилт өгсөн тухай мэдээллээ. Сирийн нутаг дахь Исламын улсын дайчдын байг устгахад Оросын усан флотын онгоцууд Каспийн тэнгисээс 1500 км-ийн зайнаас цохилт өгсөн байна.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "Каспийн тэнгист Оросын дөрвөн ширхэг байлдааны усан онгоц нийтдээ 26 удаа далавчит пуужингаар 11 байрлалд дөрвөн цагийн турш цохилт өглөө” гэж Кремльд илтгэл өгчээ.
Энэ үеэр Сирийн засгийн газрын цэргүүд Оросын агаарын хүчний дэмжлэгтэйгээр хэд хэдэн байрлалд амжилттай давшсан гэнэ. Түүнчлэн Каспийн тэнгисээс хийсэн цохилтын тухай Оросын тал "Бид Исламын улсын босогчдын байрлалд л цохилт өгсөн. Энгийн иргэд болон засгийн газрын цэргүүд пуужингийн довтолгоонд өртөөгүй” гэжээ.
Т.Бат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих