Өнөөдөр Дорнод аймгийн хэмжээнд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 360, Ерөнхий боловсролын сургуульд 780, дээд боловсрол олгох сургуульд 44, мэргэжлийн боловсрол олгох сургуульд 80, нийт 1264 багш ажиллаж байна.
Тэд Монголын багш нарын 49 дэх жилийг өчигдөр тэмдэглэж, бүтэн жилийн ажлаа дүгнэлээ. Хүүхэд бүрийг хөгжүүлэх, тэдэнд байгаа авьяасыг нээх, хүүхэд бүрийн ертөнцийг дэмжиж ажилласнаар багшийн арга зүй онцгой ач холбогдолтой болохыг илтгэгч онцлов. Тухайлбал, "Дорнодын хүүхдүүд” найрал дууны наадамд 16 сургуулийн давхардсан тоогоор 35 хамтлагийн 1081 хүүхэд оролцож, наадмыг дөрвөн орны хэлээр зохион явуулсны гадна Хан-Уул цогцолбор сургуулийн 1000 хүүхэд бишгүүр хөгжим тоглож сурчээ. "Авьяас” хөтөлбөрийн хүрээнд 83 төрлийн дугуйлан, секцэд 9372 хүүхэд хамрагдсан нь нийт хүүхдийн 70 хувийг эзэлж байна.
Тус аймгийн хувьд боловсролын салбарт гаргасан хамгийн том ололт амжилт бол сүүлийн жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтаар улсад нэг, хоёрдугаар байрыг эзэлж, 2014-2015 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтаар 800 оноо авсан 6 сурагчид аймгийн Засаг дарга тус бүрт нь 1 сая төгрөгийн урамшуулал олгож, хүүхэд бүрийг хөгжүүлэх үйлсэд амжилт гаргасан Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн математикийн багш Ц.Алдармаа, Цагаан-Овоо сургуулийн монгол хэл-уран зохиолын багш Х.Эрболд, Хан-Уул цогцолбор сургуулийн физикийн багш Ц.Хоролжав, 12 дугаар сургуулийн биологийн багш А.Саранчимэг, Бололвсрол соёлын газрын мэргэжилтэн Б.Бямбаханд нарыг тус бүр 500 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа
Б.ТУЯА
dnews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11963
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих