Манай хууль тогтоох дээд байгуулагад байгаа "Шударга ёс” эвслийн бүлэг нь АН-ынхтай хамтарч Засгийн газар бүрдүүлсэн. Гэвч тэдний бүлэгт томоохон өөрчлөлтүүд гарсанаар уг бүлэг оршин тогтнох эсэх ээдрээтэй байна. Асуудыг тоймлоё.
"Шударга ёс" эвсэл, түүний УИХ дахь бүлгийн тухай цөөн баримт
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Н.Энхбаяр нам нэгт нөхөддөө "юм санаж" явсанаа 2010 оны намар тэднийг МАХН гэдэг нэрээ МАН болгох үед гаргав.
Тэрбээр намын нэрийг солихгүй гэж нэг үзээд сүүлд нь, намаасаа гарч МАХН гэдэг нэрийг өмчилж авсан билээ.
Уг нь Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө бүр 2004-2005 оны үед МАХН нэрийг өөрчлөх тухай ярьж байсан нэгэн гэдэг. Гэвч хамтран зүтгэгч нөхөддөө "юм санасан" тэрбээр уг нэрэнд "хайртай" болж таарсан.
Мөн МАХН гэдэг нэр МАН-ын өмч гэсэн хэдий ч тус намыг ялах хүсэл нь ардчилсан Ерөнхийлөгч тэргүүтнийг уг нэрийг УДШ-ийнхнээр дамжуулаад Н.Энхбаярт өгүүлсэн гэх нь бий. Гол өрсөлдөгчөө л дарж байвал бусад нь яахав гэсэн хэрэг.
Ингээд Н.Энхбаяр МАХН гэсэн "хувийн" намтай болж, улмаар М.Энхсайханы далимд нь олж авсан МҮАН нэртэй намтай эвсэж "Шударга ёс"-ыг байгуулсан.
МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэл 2012 оны сонгуулиар ард түмний 20 гаруй хувийн саналыг авч УИХ-д 11 гишүүнтэй болж байлаа.
Тэрхүү 11 гишүүнээс Г.Уянга, Л.Цог, Д.Батцогт Д.Тэрбишдагва нар өөрсдөө тус тусын тойргоос сонгогдож, бусад 7 гишүүн болох Ч.Улаан, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Н.Батцэрэг, М.Сономпил, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нар намын буюу эвслийн жагсаалтаар сонгогдсон билээ. Эдгээрээс тухайн үед 6 нь МАХН-ынх, 5 нь МҮАН-ынх байсан.
Сонгуулийн дараахан МҮАН-аас УИХ-д орсон Ц.Цолмон эвсэлийнхээ нөгөө нам болох МАХН руу "урвасан”. Харин өнгөрсөн хавар Д.Батцогт угшлаа болон араа бодон АН руу хулжиж одсоноор тус бүлэг 10 гишүүнтэй хоцорсон.
Энэ үеэс л тус бүлгийн байдал эвгүйдэж эхэлсэн. Тэднийг барихад ч хэцүү болсон. Үүнийг засагт хамтарсан эвслийнх нь гишүүн байж Засгийн газрын тэргүүнийг, мөн сайдыг нь огцруулахаар албан бичиг барьж гүйлдсэн МАХН болоод УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын дэд дарга Л.Цог, МҮАН-ын гишүүн Г.Уянга нар харуулж байна. Тэд их "гуцвал” эвслийг ч тараана гэж буй.
Мөн Засагт хамтарч байгаа эвслийн гишүүд байж Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар ч шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж ирсэн. Тэднийг хуучин төрхөм болох МАН руу буцах гэж байгаа тухай мэдээлэл ч байнга гарах боллоо.
Г.Уянгын өөрийн албан бланкан дээр Ч.Сайханбилэгийг огцруулахаар бүр 6 дугаар сарын эхээр үйлдсэн бичиг, О.Баасанхүүгийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулахаар сарын өмнө барьсан албан бичгийг "Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэлцэнэ.
УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга нар Дубайд зурагдсан Оюутолгойн санхүүжилтийн төлөвлөгөө нь Монголд ногдох ашгийг муутгасан гэж үзэн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах ёстой хэмээн гарын үсэг цуглуулж эхэлсэн хүмүүс.
Үүнээс гадна УИХ дахь эвслийн бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар ч Дубайн гэрээний асуудал дээр Г.Уянгын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Тиймээс ч тэдэнд шахалт үзүүлж, заримынх нь хаалгыг "өшигчсөн” гэх. Түүнд нь нэр бүхий нөхдүүд ихэд эгдүүцэж "Шударга ёс" эвслийн бүлгээс гарна гэдгээ бүлгийн хурал дээрээ мэдэгдсэн гэнэ.
Хэрвээ УИХ-ын дэд дарга Л.Цог бүлгээсээ гарвал дэд даргын суудлаа ч мөн өгнө. Гурван гишүүн нь бүлгээсээ гарчихвал эвслийн бүлэг гэж байхгүй болно. Учир нь бүлэг 8-аас доош гишүүнтэй байж болохгүй. Одоо тус эвслийн бүлэг 10 гишүүнтэй. Тэгэхээр эвслийн бүлэг тарж, засагт байгаа гишүүд нь ч татагдах ёстой болно.
Ингэвэл Засгийн газрын чадамжийн асуудал ч яригдах болно. Ядахад яр гэгчээр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН руу буцах тухай асуудал байнга яригдсаар байна. Ингээд 10 гишүүнээс тав нь асуудалтай болж.
Тиймээс Н.Энхбаяр маш их ууртай байгаа гэлцэнэ. Гэвч уур бүхнийг ялахгүйгээс хойш уураа тэвчиж гурван гишүүнийхээ хөлд суух нь зөв гаргалгаа болох нь ойлгомжтой. Ингээд эргээд хартал О.Баасанхүүд бол бүлгээсээ гарах боломж алга байж. Тиймээс нөгөө хоёр нь гарлаа ч УИХ-д бүлэгтэй үлдэх нь ойлгомжтой болжээ.
Харин Ч.Улааныг энэ удаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга болгон нэг удаадаа торгоолоо. Харин Д.Тэрбишдагвыг ганцаараа арай ч явчихгүй гэж үзэж байгаа гэх. Гэхдээ түүнийг удахгүй эвслийн бүлгийн ахлагч болгох болов уу.
"Шударга ёс" эвслийн доторх энэ байдал Н.Энхбаярын хувьд тун тулгамдсан асуудлууд мөн. Тиймээс ч тэрбээр бүлгийн шинэ даргаар хэнийг тавихаа ч шийдэж чадахгүй явна.
БОНХАЖ-ын сайд болсон Н.Батцэрэгийг бүлгийн даргаас чөлөөлчихөж чадахгүй байгаа нь асуудлын тод томруун гэрч юм. Яагаад гэхээр түүний оронд бүлгийнх нь дарга болчихоор хүн алга.
Н.Батцэрэгээс гадна Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар мөн сайдын алба хашиж буй. Цаана нь "Шударга ёс" эвслийн бүлэгт бас сайд хийж байсан гэхдээ М.Энхсайханд үнэнч М.Сономпилээс өөр хүн алга. Түүнийг бүлгийн дарга болгож М.Энхсайханд жолоогоо атгуулахгүй гэдгээ Н.Энхбаяр мэдэж буй.
Үүний зэрэгцээ тэр өөрөө эвслийнхээ нөгөө нам болох МҮАН-ын дарга М.Энхсайхантай тар тур хийчихсэн байж байгаа. Учир нь тэрбээр тус намын даргын суудлыг М.Энхсайханаас салгаж Н.Батцэрэгт өгөхийг санаархсан гэх. Гэвч М.Энхсайхан ийм доромжлолыг тэвчихгүй нь ойлгомжтой.
Ийнхүү "Шударга ёс"-д бүлгийн дарга хийчих хүн алга. Н.Батцэрэг л гурван давхар дээлтэй олон тийш харсан 10 хүн, Н.Энхбаяр, М.Энхсайхан нарынхаа ая эвийг олохын тулд мачийж яваа гэнэ.

Г.Самбаа
zaluu.com
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11972
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих