Энэхүү хөвийн судалгаа, зураг төслийн ажил болон барилгын ажлын тодорхой хувийг Эко дасан зохицохуй төслөөс санхүүжилсэн юм. Энэ байгууламж нь 251 м урттай шороон далан, 56м урттай ус хаюурын барилга, 4м*3.0м хэмжээтэй усны энерги унтраах барилга, 24.5м ус гаргах хоослох хоолойтой, хамгийн их түвшиндээ Wmax=37283.0м3, хэвийн түвшиндээ 18854.0м3, хамгийн бага түвшиндээ 548м3 ус хуримтлуулах усан сан бүхий инженерийн хийцэт жижиг хөв юм. Аль хэдийн усан үүсч эхэлсэнд иргэд ам сайтай байгаа. Энэхүү хөвийг түшиглэн урдхан талд нь орон нутгийнхан 12 га газар жимсний аж ахуй байгуулж, хөвийн эргэн тойрон газрыг хашаажуулж хамгаалан амралт зугаалгын талбай байгуулах санаачлага гарч буйд талархалтай байна.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11996
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих