Хууль зүйн яам, Тамхи архины шалтгаант эмгэг судлалын төв хамтран 2013 оны 09 дүгээр сараас эхлэн 12 аймаг, 24 сум суурин газрын иргэдийг хамруулсан "Архигүй амьдрал, бодит үр дүн, туршлага” аяныг өрнүүлж байгаа билээ. Хэрлэн сумын Засаг дарга Ж.Энхцэцэгийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, "Амьдрал судлал”-ын академийн ерөнхийлөгч, "Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээний Соён гэгээрүүлэх ажлын хэсгийн дарга Ж.Цогтсугар болон холбогдох байгууллагын хүмүүс хүрэлцэн ирж, 10 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Чойбалсан хотын төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага, төлөөлөл, Дорнод дээд сургууль, Политехникийн коллежийн оюутнууд, ЕБС-ийн багш, сурагчид 600 гаруй иргэд, төрийн байгууллагын албан хаагчид, оюутан, сурагчдад зориулан илтгэл, лекц, сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү аяны Монгол хүний аюулгүй байдлыг хангахад хүрээнд архины хор хөнөөлийг сурталчлах, архинаас гарсан бодит туршлагыг дэлгэрүүлэх, согтууруулах ундаанаас татгалзах сэдэл санаачилгыг өрнүүлэх, орон нутаг дахь эрүүл идэвхтэй амьдралын клубүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, шинээр зохион байгуулалтад оруулахыг зорилгоо болгожээ.
Бид өнөөдөр аймаг орноо удирдан яваа манлайлагч болсон төрийн захиргааны албан хаагчид, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн оролцоогүйгээр энэ ажил бүтэхгүй гэдгийг хэлэхээр энд хүрэлцэн ирээд байна. Та бүхэн минь бор дарснаас татгалзаж, боломжийн хэрээр бусдадаа туслахаар санаа шулуудан ажиллаж байгаа байгууллага, хувь хүмүүсийг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж илтгэлдээ цохон тэмдэглэж, үүнээс гадна архинаас татгалзаж, амьдралаа сайн сайхнаар авч яваа олон олон иргэд, хүмүүсийн бодит жишээг хэлж байсан юм.
Тус аяны хүрээнд Дархан-Уул аймгаас эхлэн Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв, Дундговь, Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр зэрэг аймгуудаар ажиллах юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих