Хуримандаа намайг уриарай
Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм
Ялдам цагаан гаранд чинь эрдэнийн шигтгээ амилахыг
Янаг улаан уруулд чинь баярын мишээл тодрохыг
Баярлуулж үзээгүй хайртынхаа жаргалд умбан цэнгэхийг
Баясгаж чадаагvй сэтгэлийг чинь догдлон догдлон дэрвэхийг
Би зүгээр л харахыг хүснэм
Хуримандаа намайг уриарай
Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм
Уулзах тавилан ноогдсон ч учрах нь үгүй төөрөгтөө
Ухаан болоод зүрх сэтгэлээ эвлүүлэн би тайвширсан болохоор
Миний хүрч чадаагүй чамайг хэн нэгэнд уусахыг харах гэсэн юм
Мэлмийнээс чинь баярын нулимс унахыг үзэх гэсэн юм
Хуримандаа намайг уриарай
Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм
Цасан цагаан даашинз чамд минь ямар сайхан зохихийг
Захирч чаддаггүй зvvдэндээ олон шөнө харсан ч
Заяасан ханийг чинь харин өөрөөрөө л төсөөлж асан болохоор
Зангирсан бодлуудаа хөвөхийг л хvснэм ээ би
Хуримандаа намайг уриарай
Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм
Амьнаас минь үнэтэй чамдаа аз жаргал хvсэх л гэж
Амьдралын чинь хуудас шинээр эхлэхэд хайр ерөөх л гэж......
М.Б

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих