"Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй” гэж Монголчууд ярьдаг. Улс төрчид өөр хоорондоо хөлөө жийлцэж байх хооронд төрийн байгууллагууд дунд улс төржилт, үл ойлголцол улам бүр газар авах шинжтэй болжээ.
Иргэдийн амгалан тайван байдлын төлөө үүрэг хүлээж тангараг өргөсөн албан цагдаагийн албан хаагчид өөр хоорондоо муудалдаж нэгнийхээ амь насанд хүрсэн байж болзошгүй тухай мэдээлэл сонсогдлоо. Баттай бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар цагдаагийн газрын ажилтнууд Тэрэлжид амрах үеэрээ өөр хоорондоо муудалдан зодоон нүдээндээ тулж, улмаар нэгнийхээ амь насыг бүрэлгэсэн гэх мэдээлэл байна.
Хэрвээ энэ үнэн бол улс эх оронд маань юу болж байна вэ? Иргэдийн амь нас эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй цагдаагийн ажилтнууд нэг нэгийхээ амийг бүрэлгэнэ гэдгийг юу гэж ойлгох вэ?
Энэ талаарх мэдээллийг бид нягтлаад эргэн мэдээлэх болно.
ugluu.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих