Оросын супермодель Ирина Шейкээс салснаас хойш хэсэг хугацаанд ганц бие явсан хөлбөмбөгийн од Криштиан Роналду найз бүсгүйтэй болсон тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 23 настай Клаудиа Санчез гэх модель бүсгүйтэй Мадрид хотноо болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Тэд өнгөрсөн сараас болзож эхэлсэн бөгөөд Роналду саяхан Санчезтай албан ёсоор үерхэх болсон гэв.
Роналду, Санчез нарын мэдээлэл хэвлэлээр цацагдсны дараа тамирчин эр найз бүсгүйтэйгээ авахуулсан зургаа твиттертээ байршуулаад "Хайрыг хүлээх бус өөрөө ол” гэж жиргэжээ.
Харин Роналдугийн экс найз бүсгүй Шейк холливуудын нэрт жүжигчин Брэдли Купертэй болзох болсон билээ.
Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: http://www.shuud.mn/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих