Хуулийг үнэгүйдүүлсэн "ШАГАЙ КАЗИНО”
Казиногийн хуулийг батлана, батлахгүй хэмээн хэсэгтэй л үзсэн өнөө ч үргэлжлүүлэн мэтгэсээр байгаа. Гэвч энэ хооронд "ШАГАЙ КАЗИНО” хэмээн онлайн хүрээнд бий боллоо. Бүр олон нийтийн сүлжээгээр цацаад эхэлчихлээ.
Түүнчлэн тус казинод бүртгүүлээд, дансанд нь мөнгөө хийж алдсан иргэдийн хохиролыг хэн барагдуулах вэ. Энэ талаар иргэдээс ирсэн гомдол цөөнгүй ирсэн байгаа аж. Гэтэл энэ тухай хууль хяналтынхан Нүдэн балай, чихэн дүлий байсаар...
|
Зарим албан бус сурвалжаар "Шагай казино”-гийн ард хууль хяналтынхны нэгэн томоохон эрх мэдэлтэн байдаг гэсэн яриа ч байна.
Эдийн засгийн хямралтай, ард иргэд нь ядууралд орчихсон өнөө үед цахим казино манай улсад хэр тохиромжтой юм бол.
Казино гэх мөнгө угаах машин, мөн гэмт хэргийн үүр уурхайн эхлэл өнөөгийн нийгэмд хэрэгтэй гэж үү. Энэ тал дээр тавьж байгаа хараа хяналт байна уу? ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР болон ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР-ынхан.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих